ӨМӨЗО-ны АТИХ-ын XII хорооны VI хурлын төлөөлөгч нийт 534, 446 нь бэлтгэл хуралд оролцож, хуульд тогтоосон тоонд нийцэв.
Хурц хэлэхдээ: - Ирээдүйн 5 жилийн чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлж, орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлнэ. Энэ жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн ажлын зорилго, гол үүрэг, чухал арга хэмжээг тогтоов. Хурлаар бүх төрлийн илтгэл мэдүүлэг, шийдвэрийг хянан зөвлөж, ӨМӨЗО-ны үндэстнүүдийн ард түмний хамтын хүсэл зорилго болгож, хамтран тэмцэж, хүнд бэрхийг даван туулж, Хятад улсын умардын үзэсгэлэнт орныг илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулна.
Хурлаар ӨМӨЗО-ны АТИХ-ын XII хорооны VI хурлын зөвлөх зүйлийг баталж, ӨМӨЗО-ны АТИХ-ын XII хорооны VI хурлын тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн даргыг сонгон гаргав.
