06-р сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо "Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум" болох бөгөөд тус форумд 100 гаруй улс орон, олон улсын байгууллагаас Хятад, гадаадын 300 гаруй зочид урилгаар оролцох болно.
Форум нь “Тэгш эрх, хамтын ажиллагаа, хөгжил: Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөр ба дэлхийн хүний эрхийн засаглалын 30 жилийн ой” уриан дор явагдна. Чуулганы нээлтийн ёслол, нэгдсэн хуралдаанаас гадна “Олон улсын хамтын ажиллагаа ба дэлхийн хүний эрхийн засаглал” "Дэлхийн хөгжлийн санаачилга ба хөгжих эрхийн хэрэгжилт" "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга ба хүний эрхийг хамгаалах" "НҮБ-ын хүний эрхийн механизм ба дэлхийн хүний эрхийн засаглал" "Дижитал эрин үед хүний эрхийг хамгаалах нь" зэрэг сэдвээр 5 салбар форум болно.
Энэхүү форумыг Төрийн зөвлөлийн мэдээллийн алба, Гадаад хэргийн яам, Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг хамтран зохион байгуулж байх юм.
