м Хятад улсын монгол хэлний төв авиаг дэлгэрүүлж хэрэглэсэн 40 жилийн ойг тэмдэглэх бүх улсын эрдэм шинжилгээний хурал саяхан Өвөр Монголын Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунд зохион байгуулагдав. Тус удаагийн хурлыг Өвөр Монголын их сургууль, Хятад улсын монгол хэл бичгийн шинжилгээний нийгэмлэг, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны захиргаанаас хамтран зохион байгуулж, Хятад улсын монгол хэлний төв авиаг дэлгэрүүлж хэрэглэсэн дөчин жилийн турших байдлыг эргэцүүлэн, олсон амжилтаа дүгнэж, оршиж байгаа асуудлыг ярилцахын зэрэгцээ төв авианы нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхийг зорьсон байна. Төвийн үндэстний их сургууль, Өвөр Монголын их сургууль зэрэг олон их, дээд сургууль буюу нийгмийн бүх байгуулагаас зуу гаруй эрдэмтэн судлаачид хуралд оролцсон байна.
Танилцуулснаар, Хятад улсын монгол хэлний төв авиаг 1979 онд Шинь Жянгийн Өрөмчинд болсон найман муж орны монгол хэл бичгийн тусгай ажлын гурав дахь удаагийн хурлаас тогтоож, Хятад аялгуугаар суурь аялгуу болгосон Шулуун хөх хошуугаар төлөөлүүлсэн Цахар аман аялгуугаар төв авиа болгожээ.
Дөчин жилийг эргэн харахад улсын дотоодын найман муж орон, ӨМӨЗО-нд Хятад улсын монгол хэлний төв авиаг дэлгэрүүлж хэрэглэсэн явцад ил тод амжилт бүтээл олсон байна. 1980 онд монгол хэлний төв авиаг дэлгэрүүлэх анхны боловсролын ангийг зохион байгуулснаас хойш ӨМӨЗО-ы Засгийн газар буюу холбогдох байгууллага нэгжээс бичиг баримт олгох, бусад арга хэмжээ авч монгол хэлний төв авиаг дэлгэрүүлэхэд хяналт тавьсан.
1980 онд Өвөр Монголын Хэл бичгийн ажлын зөвлөлөөс найман муж, орны хамарсан монгол хэлний төв авиаг дэлгэрүүлэх анхдугаар удаагийн боловсролын ангийг эрхэлж, Өвөр Монголын бүх аймаг, хот болон Хөхнуур, Шинь Жян, Ляонин, Бээжин зэрэг орны нэвтрүүлэгч, кино авиалагч, багш нарыг багтаасан зуу гаруй хүн оролцсон байна.
