solongonews
Гүө Шицань болон түүний бүтээсэн модон урлал
2017-04-07 16:16
Хаврын тарианы ажил эхлэх ойртож 72 настай Гүө Шицань хэдийгээр тариалангийн ажил хийж чадахгүй ч зүгээр суухаар зүлгэж сууя гэдэгчлэн хаврын тарианы ажилд хэрэглэдэг хэрэгслүүдийг модоор урлаж сууна.

     Тэр Жянши мужийн Ваньзай шяний Канлэ гудамжны умард үүдний нийгэм дүүрэгт суудаг. Тэрээр модон эдлэл хийгээд 50 гаруй жил болсон байна. Сүүлийн жилүүдэд хаягдмал модон материалыг ашиглан тариалангийн ажилд хэрэглэгдэг уламжлалт багаж хэрэгслийн загвар бүтээж, одоо нэгэнт модон тэрэг, түрдэг тэрэг, чулуун тээрэмдэх машин, усан тэрэг зэрэг 200 гаруй загварыг хийж бүтээсэн байна. Эдгээр хэрэгслүүдийг маш сайн урлан бүтээж, мөн тэрээр хөдөлгөөнтэй бүтээснээр онцлогдоно. Гүө Шицань настны хичээл зүтгэлээр зууны 80-аад оны маш олон тариан хэрэгслүүд дахин амьлаж ард түмэнд уламжлалт тариан соёлыг таниулж чадсан байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл