solongonews
Ногоон хөгжлийн гайхамшиг Сайхандаваа
2017-08-04 09:54
Бээжин хотоос хойш 200 км хүрэхгүй газар 74 мянга 700 гаруй га талбайтай, ойн аж ахуйн Сайхандаваа хүрээлэн бий.

   Энэ бол дэлхийд нутаг дэвсгэр болон оруулсан хүн хүчний хэмжээгээр хамгийн том  хүрээлэн юм. Өнгөрсөн хагас зуунд Сайхандаваа нутгийн хэдэн үеийн хүмүүс энд  “Элсэн цөлийг ойн далай болгон өөрчилж”, ойн аж ахуй болон эргэн тойрны эдийн  засаг, нийгмийн ногоон хөгжлийн гайхамшгийг бүтээжээ.

Жил бүрийн зун Сайхандаваа хүрээлэнгийн хамгийн тайтай сайхан үе  ирдэг тул жуулчдын сонирхлыг ихээр татдаг юм. 

Эндхийн байгаль сайхан, агаар тунгалаг, тэнгэр цэлмэг, үнэхээр  гайхалтай байдаг. Хүн, машин ихтэй Бээжин хотынхон байнга энд ирж амардаг.  

Ойн Сайхандаваа хүрээлэнгийн өнгө үзэмж гайхамшигтай учраас экологийн  давуу талыг мэдрүүлж байна. Хятадын ойн аж ахуйн хүрээлэнгийн үнэлгээгээр Сайхандаваа хүрээлэн 74 мянга 700 гаруй га талбайтай, ойн систем нь жилд 137 сая  шоо метр ус цэвэршүүлдэг бөгөөд 747 мянга гаруй тонн нүүрстөрөгчийн давхар исэл  шингээж, хүчилтөрөгчийн гаргалт нь 2 сая орчим хүний бүтэн жилийн амьсгалах  хэрэгцээг хангах боломжтой юм байна. 

Ийм нөхцөлд ойн Сайхандаваа хүрээлэн  шинжлэх ухаанд түшиглэн шинийг бүтээх үзэл санаагаар өндөр хүйтэн бүсэд  ургамлын үр суулган, сорт гаргаж, ойн мод тарих зэрэг технологийн бэрхшээлтэй  асуудлыг зохицуулан, практик үйл явцаас олсон судалгааны үр дүнгээр нь дэлхийн  ойн аж ахуйн судалгааны үр дүнгийн хоосон орон зайг нөхсөн  гэдэг. 

"Гурван хувь нь ургац,  долоо хувь нь арчилгаа” гэсэн үг бий. Ой модыг тарьж ургуулах явцад Сайхандаваа  нутгийнхан шинжлэх ухаанч аргыг нээсэн юм. Тухайлбал, модны хорхойноос  сэргийлэх нь чухал ажлын нэг болно. Сайхандаваа олон арга замаар ойн экологийн  системийн чанарыг дээшлүүлж, хүний хүчин зүйлийг багасгах нь ойрын жилүүдийн гол  арга зам болсон байна. Ойг хамгаалах газрын дарга Гөү Жифэн хэлэхдээ,  

"Анхандаа шинэс модоор  голлосон, бусад төрөл зүйлээр бага байсан бол одоо шинэс 50 хувьд ч хүрэхээ  больсон. Одоо бид модны олон төрөлт чанарыг хадгалахын тулд шинэс, нарс, хус  зэрэг олон төрлийн мод тарьж байна. Модны төрөл олширч, экологийн орчин  өөрчлөгдөн, ан амьтад ч олон боллоо. Ан амьтад олшрохын хэрээр экологи  тэнцвэрлэгддэг. Удаах нь хамгаалах ажил. Бид байгаль орчинд халгүй арга барилаар  ажилласан болохоор байгаль орчны бохирдол багасаж, байгаль орчны нөхөн  сэргээгдэх чадавх дээшилсэн. Эдгээр арга байгаль орчныг сайжруулж, хорхойтох  аюул багассанаар хүний хүчин зүйлийн оролцоо ч  багаслаа.”

Ой модтой болж, Сайхандаваагийн ард иргэд ойн нөөцийг тогтвортой ашиглахыг зорьдог болжээ.  Сайхандаваа хүрээлэнгийн дэд дарга Чэнь Жичин:

- Бидний хэрэгжүүлж буй  зарчим бол ойн бүтээн байгуулалтыг гол болгож, экологийн бүтээн  байгуулалтыг чухал зорилтоо болгох явдал юм. Бүх нээн ашиглах ажил шинжлэх  ухааны дэс дараатай банйа. Харин зөвхөн ашиг орлогыг хөөцөлдөж болохгүй.  Экологийн орчныг хамгаалах шаардлагын дор Сайхандаваа хүрээлэнгийн тогтвортой  хөгжил, тогтвортой ашиглах ажлыг гол зорилтоо болгож  байна.

2012 оноос эхлэн Сайхандаваагийн ойн  хүрээлэн мод огтлох хэмжээгээ ихэд багасгаж, модон материалаас олж байсан ашиг  нь ойн талбайн нийт орлогын 90 хувийг эзэлж байсан нь 50 орчим хувьд хүрсэн  байна. Үүний зэрэгцээ модны суулгац үрслүүлэх аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлэн ойн аялал жуулчлалыг дагавар маягаар хөгжүүлж, салхины хүчээр цахилгаан гаргах  зэрэг ногоон аж үйлдвэрийг хөгжүүлсэн байна. Хэдэн жилийн туршид Сайхандаваагийн  ойн хүрээлэн эдийн засгийн хөгжлөө ногоон хөгжил рүү шилжүүлж чадсан байна.  Хүрээлэнгийн ажилчид ч гэсэн эдийн засгийн шилжилтээс амьдралын өөрчлөлтөө мэдэрсэн  байна. Тус хүрээлэнгээс хамгийн ойр байдаг Вийчан шяньд хүрээлэнгийн тохилог орон  сууцны төсөл хэрэгжүүлж, ихэнх ажилчнаа тэнд суулгасан байна.

2013 оноос Сайхандаваа хүрээлэн ойн бүсийн  стандарт тогтоож, үндсэн шатны 30 бүсэд ус, цахилгаан, зам, интернэт сүлжээнд холбосон байна. Гурван жилийн өмнө ойн бүсэд ариун цэврийн өрөө, халуун ус  байхгүй байсан бол одоо хүний амьдралын бүх хэрэгцээг бүрдүүлжээ.  

Сайхандаваагийн ойн талбайн захирал Лю  Хай-Ин:

- Ойн хүрээлэн ногоон хөгжлийн зэрэгцээ орон нутгийн эдийн  засгийн хөгжлийг дайчлахад ихээхэн нөлөө үзүүлсэн гэсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл