Синьхуа агентлагийн мэдээлснээр Хятадын Шинжлэх ухаан технологийн хөгжлийн стратегийн судалгааны хүрээлэнгийн саяхан гаргасан “Хятад улсын аж ахуйн нэгжийн бүтээлч чадварын үнэлгээний тайлан 2016”-д Хятад улсын аж ахуйн нэгжийн бүтээлч үйл ажиллагаа улам нэмэгдэж, ярилцлага өгсөн аж ахуйн нэгжүүдийн 40 хувь нь бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Улмаар 9 хувь нь орчмын аж ахуйн нэгж, бараа бүтээгдэхүүн, хийц, байгууллага, борлуулалт зэрэг тал дээр шинэчлэлт хийж, 50-иас дээших аж ахуйн нэгж нь бүтээлч инновацийн стратегийн зорилго боловсрууллаа гэж тэмдэглэсэн байна.
Хятадын Шинжлэх ухаан технологийн хөгжлийн стратегийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Ү Ишань:
- Манай хүрээлэн анх удаа аж ахуйн нэгжийн бүтээлч чадварын үнэлгээний тайланг гаргаж байгаа нь энэ юм гэж хэлэв.
Тус тайланд тэмдэглэхдээ, XXI зууны хоёр дахь 10 жил болоход Хятад улсын аж ахуйн нэгжийн бүтээлч чадвар ерөнхийдөө тогтвортой сайжирч, цар хүрээний давуу талаас чанарын давуу тал уруу шилжиж, цөөнх аж ахуйн нэгж нь дэлхийн бүтээлч аж ахуйн нэгжийн тэргүүнд орж, дотоодын аж ахуйн нэгжүүдийн хурдтай хөгжихөд дагуулан дайчлах хүчин болж байна гэсэн байна.
