solongonews
Гурвын даваа маргааш 09.00 цагт эхэлнэ
2017-07-11 22:32
Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 18.40 цагт дууслаа.

Хоёрын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр хамгийн түрүүнд туг тойрсон. Түүнтэй учраа таарсан бөх нь нэгийн даваанд улсын начин Э.Дашийг давсан залуу бөх байлаа.

Мөн Монголын шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг нэг даваад хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяртай оноолт таарсан юм. Аварга Г.Эрхэмбаяр жүдочоор хоёр давлаа.  Мөн улсын арслан Н.Батсуурь, гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Пүрэвсайхан нарын түрүү бөхчүүдийн тоонд ордог хүчтэнүүд хоёр давсан юм.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : https://www.news.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл