solongonews
Энэ оны эхний долоон сард Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт, экспортын нийт үнэ 23.55 триллион юаньд хүрэв
2023-08-08 16:45
Хятадын Гаалийн ерөнхий газар Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны тухай мэдээллээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт импорт, экспортын үнэ 23.55 триллион юань байсан бөгөөд гадаад худалдаа нь хүлээлтийн дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулж байгааг Хятадын Гаалийн ерөнхий газар өнөөдөр (8-нд) зарлалаа.

Статистик мэдээллээр энэ оны эхний долоон сард Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт импорт, экспортын үнэ 23.55 триллион юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувь өссөн үзүүлэлт юм. Үүнээс экспорт 13.47 триллион юань, импорт 10.08 триллион юань хүрсэн байна.

- Хоёрдугаар улирлаас эхлэн Хятадын сар бүрийн импорт, экспортын хэмжээ 3.4 триллион гаруй юаньд тогтвортой хэвээр байна. 07-р сард Хятадын импорт, экспортын нийт хэмжээ 3.46 триллион юаньд хүрч, түүхэн дэх мөн үеийн өндөр түвшинд хүрсэн. Бүхэлдээ Хятадын гадаад худалдааны импорт, экспортыг хүлээлтийн дагуу жигд, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэж Гаалийн ерөнхий газрын Статистик шинжилгээний хэлтсийн ерөнхий дарга Люй Далян хэлсэн байна.

  Үйлчилгээний статистикаас харахад энэ оны эхний долоон сард Хятадын гадаад худалдааны бүтэц улам бүр өөдрөг болж, ерөнхий худалдааны импорт, экспортын хэмжээ 15.41 триллион юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувь өссөн байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын хэмжээ 12.46 триллион юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувь нэмэгдэж, импорт, экспортын нийт бүтээгдэхүүний үнийн 52.9 хувийг эзлэх болсон байна.

Зохиогч: КҮН ЛИНВЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл