Чаншагийн экспо 05-р сарын сүүлчээр нээгдэх төлөвлөгөөтэй байна
2024-05-14 17:20
Чаншагийн экспо 05-р сарын сүүлчээр нээгдэх төлөвлөгөөтэй байна
Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 14-нд хийсэн хэвлэлийн бага хурлаар Хятадын төв бүсийн хөрөнгө оруулалтын 13-р экспогийн тухай Худалдааны яам, Хунань мужийн захиргаанаас мэдээлэл хийлээ.
Экспо тавдугаар сарын 31-ний өдрөөс зургаадугаар сарын 02-ны хооронд Хунань мужийн Чаншад зохиогдоно гэж Хятадын Худалдааны яамны орлогч сайд, Олон улсын худалдааны хэлэлцээрийн орлогч төлөөлөгч Линь Жи мэдэгдэв.
Орчин үеийн нефть, химийн бүтээгдэхүүн, шинэ материал, цахим мэдээлэл, цахилгаан машин зэрэг дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарыг танилцуулах хөрөнгө оруулалтын тусгай сурталчилгааны арга хэмжээг экспогийн хүрээнд зохиох юм байна.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
