2016-2020 оны хугацаанд Хятадын нийгмийн хамгааллын тогтолцоо улмаар сайжирч, хамрах хүрээ нь улам бүр өргөжин, хамгааллын түвшин нь дээшилж, удирдлага үйлчилгээ нь журамжин, цар хэмжээгээр дэлхийд хамгийн том нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлсэн юм.
Өнгөрсөн таван жилд нийт 1 тэрбум 390 сая иргэдээ даатгалд хамруулжээ. Энэ оны 10-р сарын сүүлчийн байдлаар, нийт Хятадад 992 сая хүнийг өндөр настайчуудын даатгалд, 214 сая хүнийг ажилгүйдлийн даатгалд, 264 сая хүнийг ажлын осол гэмтлийн даатгалд хамруулж, товлосон таван жилийн зорилтоо биелүүлсэн байна. Үүний зэрэгцээ ядуулаг хүн амын 99.99%-г өндөр настайчуудын даатгалд хамруулсан байна.
2015-2019 оны хооронд Хятад улс нийгмийн даатгалын төлбөрийг 6 удаа бууруулж, аж ахуйн нэгжүүдийн зардлыг багасгажээ.
2016-2020 оны хугацаанд олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмж, мэдээллийн индрийг байгуулж, 2020 оны 11-р сарын сүүлчийн байдлаар, нийт 1 тэрбум 332 сая буюу 95%-ийн хүнд нийгмийн даатгалын карт өгчээ.
