solongonews
Зүүн Үзэмчин хошуунд Хятад-Монголын Экспо 2016 зохион байгуулагдаж байна
2016-01-15 23:34
Хятад-Монголын Экспо 2016 зохион байгуулагдаж байна.

Хятад-Монголын Экспо 2016 нь Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд 1 дүгээр сарын 16-18-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм.

Экспоны нэг хэсэг болох Хятад, Монголын уран бүтээлчдийн хамтарсан уран сайхны тоглолт Зүүн Үзэмчин хошуунд 1 дүгээр сарын 15-ны үдэш боллоо. Сэтгэл, уянга нийлсэн хоёр орны уран бүтээлчдийн уран сайхны тоглолт амжилттай сайхан болж өнгөрлөө.  

Энэхүү Экспогоор Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагааны хөгжлийн чуулган, Үндэстний бараа бүтээгдэхүүний худалдаа, Зүүн Хатавч олон улсын хамтын ажиллагааны хурал, Мөнгөн Үзэмчин мөс цасны наадам- XI зэрэг арав гаруй арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Зохиогч: С.Саранчимэг
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл