solongonews
Гар утсаа уншуулж, метронд суудаг болно
2017-06-27 15:15
Энэ сарын 26-наас Бээжингийн Фаншань дүүрэгт, зорчигч гар утсаа уншуулж, метронд суудаг болсон байна.

Одоогоор 160 орчим загварын гар утас "нэг карт"-ны үйлчилгээ ашиглах боломжтой болж, интернэтийн орчингүй ч гэсэн "гар утасны нэг карт"-ын үйлчилгээг ашиглах боломжтой юм байна.
Бээжингийн метро компани: "Гар утасны нэг карт"-ын үйлчилгээ гэдэг нь нэг картын үйлчилгээг гар утсан дээр байрлуулахыг хэлж байгаа юм. Ингэснээр хотын иргэдэд улам амар болох юм. Мөн хэрэглэгч энэ төрлийн APP-г гар утсандаа суулгаснаар, интернэт орчинд байгаа нөхцөлд, гар утасны картаа цэнэглэж болно гэжээ.
Одоогоор Apple компани Хятадын олон нийтийн зам тээврийн салбарт NFC чадавхаа идэвхжүүлээгүй учир, энэ төрлийн гар утастай хэрэглэгч нэг картын үйлчилгээг хараахан гар утсандаа суулгаж болохгүй юм байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл