solongonews
Бээжингийн номын захиалгын 33-р үзэсгэлэн нээгдэв
2020-01-10 10:08
Бээжингийн номын захиалгын 33-р үзэсгэлэн нээгдлээ.

   Бээжингийн номын захиалгын 33-р үзэсгэлэн 2020 оны 01-р сарын 09-ний өдөр Хятадын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдэв. Үзэсгэлэн “Хэвлэлийн салбарын өндөр чанарын хөгжлийг бүх талаар дэмжиж, сайн сайхан нийгмийн хөгжил цэцэглэлтэд тусална” гэсэн гол сэдэвт Хятадын хэвлэлийн холбоо, Хятад номын хэвлэлийн үйлдвэрлэлийн нийгэмлэг санаачлан зохион байгуулсан байна.

Нийт 2587 лангуу зохицуулж, 768 аж ахуйн нэгж, албан байгууллага үзэсгэлэнд оролцож, 400 гаруй мянган ширхэг ном хэвлэлийн бүтээгдэхүүн үзэсгэлэнд дэлгэгдсэн байна. Үүний зэрэгцээ үзэсгэлэн нь 140,000 төрлийн номзүйн мэдээллээр хангах боломжтой бөгөөд 250 гаруй холбогдох соёлын үйл ажиллагаа зохион байгуулах болно. Түүнчлэн Синьхуа номын дэлгүүр, хувийн номын дэлгүүрүүд, мэргэжлийн номын дэлгүүрүүд, Хятадын олон муж, хотын 3000 гаруй номын сангууд үзэсгэлэнд уригдан оролцов. Захиалгын үзэсгэлэн нь хэвлэн нийтлэх, уншигчдад үйлчлэх, бүх хүмүүсийг хамруулах зарчмын дагуу ажиллаж, хэвлэн нийтлэх, түгээх, уншигчдын хооронд харилцаа холбоо, солилцоо, худалдаа хийх нэг цэгийн үйлчилгээний платформыг бий болгох зорилго тавьсан байна. Бээжингийн номын захиалгын 33-р үзэсгэлэн 01-р сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : pic.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл