Мөнх:
Дэлхийн тайзнаа гялалзаж яваа залуу морин хуурч
Эртний домгийг нь сонсоход
Эрдэнийн хүлгээс үүсэлтэй
Уянгат сайхан аялгуундаа
Урьдын түүхээ дуулсан
Буурлын үеэс “Хаан хөгжим” хэмээгдсэн
Буянаа ивээж хайралсан морин хуур минуу ...
Урин зөөлөн салхитай, намираа сайхан бороотой дэлгэр зуны цаг монгол нутагт маань саатлаа. 06-р сарын 12-ноос 16-ны өдрийг хүртэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо явагдсан 2019 Ази тивийн урлагийн наадам Монгол, Хятад, Орос, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг 15 улсын 200 гаруй газар орны 2200 гаруй уран сайханчид оролцсон томоохон урлагийн наадам, уралдаан тэмцээн болсон юм. Тус удаагийн Ази тивийн урлагийн наадамд Ордос хотын Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн чуулгын тэргүүн суудалт морин хуурч, Хятад улсын Шиньжян нутагтай Мөнх “Тахил тахил” хэмээх Ойрад ардын дууны морин хуурын ая эгшигээрээ хоёрдугаар байранд шалгарсан байна.

-“тахил тахил” бол өнө эртний түүхтэй. Манай Шиньжянгийн Ойрад ардын дуу юм. Ая хөгжмийн тал дээр хамтлаг хавсаргаж, өөрчилж найруулаад, морин хуураар хөгжимдөж тус удаагийн Ази тивийн урлагийн наадамд оролцсон юм гэж морин хуурч Мөнх шагнал хүртсэн тухайгаа сурвалжилга өгөх үеэрээ ярьж байлаа.

“Хятад улс. Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн чуулга”-ын орлогч даргын тушаалтай Мөнх 12 настайдаа Шиньжян нутгаасааа Хөххотыг зорин ирж, Өвөр Монголын Хөх морин хуурын мэргэжлийн сургуульд морин хуурч, Хайрханаас морин хуурын мэргэжлээр суралцжээ. Тэрээр 2008 оны Бээжингийн Олимпийн нээлтийн ёслолд Морин хуурын их багш Чи.Булагтай хамт тоглолт гаргахдаа насаар хамгийн залуу морин хуурч байсан юм.
2018 оны 03-р сард Франц улсын Нисс хотын Нисс дуу хөгжмийн дээд сургуулийн тоглолтын их театрт олон үзэгчид хуран цугласан нь морин хуурын симфони найрал хөгжмийн тансаг тоглолтыг сонирхохын тулд байлаа. Тус удаагийн тоглолт “Хятад улс. Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн чуулга”-ын уран сайханчид олон олон морин хуурын найрал хөгжмийн тоглолт үзүүлбэрээ өргөн барьсан юм. Морин хуурч Мөнхөөс Италийн нэрт ая болох “Цардас бүжгийн ая”, “Герман оршил ая”–ыг морин хуураар гоцлон хөгжимдөж, Европчуудад морин хуурын яруу гайхамшгийг харуулсан байна.

Тоглолты дараа Нисс хотын дарга морин хуурын найрал хөгжмийн чуулгын хамт олонтой халуун гар барьж:
- Тус удаагийн тоглолт нь Францад яг л газар хөдлөлт болсон мэт их цочролыг бий болгосон гайхалтай тоглолт боллоо. Хоёрхон чавхдастай морин хуураар дэлхийн янз бүрийн хөгжмийн нэрт аялгууг сайхан хөглөж эгшиглүүлж болдгыг бид ойлголоо гэж сэтгэл догдлон ярьсан гэдэг....
Мөнх эдгээр жилийн турш Хятад улсын дотоод, гадаадад чуулгын хамт олонтойгоо тоглолт хийж явахдаа хоёр удаа нулимс унагаасан гэдэг. Тэр нь 2014 оны 05-р сард улсын их театрт болсон тоглолт ба 2018 оны 03-р сард Франц улсны Нисс хотод болсон тоглолт юм. Улсын дотоод, гадаадын их хөгжим урлагийн театрт тэрээр өөрийн "үнэнч хань"- Морин хууртайгаа хамт тоглосондоо баярлаж догдлосон баярын халуун нулимс хацрыг нь дагаж урссан гэх.
Сайхан хөглөгдсөн хуур салхины аяаар эгшиглэдэг. Мөнхийн морин хуураараа “Адуучин эрийн жавхаа”, “Хун шувуу”, “Баярын чимээ Бээжингээс”, “Хийморь”, “Наадмын морин уралдаан”, “Түмэн агтын төвөргөөн” зэрэг монгол үндэстний нэрт морин хуурын аялгууд эгшиглэснээр үл баран “Цардас бүжгийн ая”, “Герман оршил ая” зэрэг дэлхийн сонгодог аялгуунууд ч эгшиглэн гарсан нь “Хаан хөгжим” морин хуурын яруу гайхамшгийг дэлхий дахинаа гайхуулан харуулсан хэрэг юм.
- 07-р сард Бээжин хотноо болох гэж байгаа Хятад улсын Хөгжмийн телевизийн том хэмжээний шагналт уралдааны шигшээ тэмцээнд улсын дотоодын хөгжмийн талаар хамгийн өндөр чансаа бүхий тэмцээн болохоор бид маш хүндэтгэн үзэж, сорилт бэлтгэлээ чангаруулж байгаа юм гэж Мөнх ярьлаа.
Товч танилцуулга: Мөнх. Шиньжянгийн Или-гийн Монгол Хүрээ шянь нутагтай. Одоо Хятад улсын Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн чуулгын орлогч дарга, чуулгынхаа тэргүүн суудалт морин хуурч, улсын хоёрдугаар зэрэглэлийн уран бүтээлчээр ажиллаж буй. Өвөр Монголын Морин хуурын нийгэмлэгийн гишүүн, Дэлхийн морин хуурын нийгэмлэгийн гишүүн зэрэг нийгмийн үүрэг тушаалтай. Тэрбээр Орос, Монгол, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг улс орноор олон удаа тоглолт хийж, шагнал медаль олонтаа хүртэж, “Хаан” хөгжмийн гайхамшгийг өнөө эринд дэлхий дахинаа таниулж яваа залуу хуурчдын нэг юм.
