solongonews
Эхний таван сард Өвөр Монголын гадаад худалдаа ерөнхий хэмжээ 41.49 тэрбум юаньд хүрэв
2017-07-08 21:26
Энэ оны 1-ээс 5 сард Өвөр Монголын гадаад худалдааны ерөнхий хэмжээ 41.49 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацааныхаас 46.8 хувиар нэмэгджээ.

Үүнд, гадаадад экспортолсон барааны ерөнхий хэмжээ 14.69 тэрбум юань хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацааныхаас 46.1 хувиар нэмэгджээ. Гадаадаас импортолсон барааны ерөнхий хэмжээ нь 26.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн адил хугацааныхаас 47.2 хувиар нэмэгдэв.

Гадаадад экспортолсон бараа нь голдуу машин цахилгаан, тариалангийн бүтээгдэхүүн ба уламжлалт хэлбэрийн хөдөлмөр хүч төвлөрсөн үйлдвэрээр голлож, гадаад худалдааны ерөнхий хэмжээний 48.8 хувийг эзлэв.

Хувийн аж ахуйн нэгжийн гадаад худалдааны хэмжээ 31.52 тэрбум юань хүрч, өнгөрсөн жилийн адил хугацааныхаас 52.2 хувиар нэмэгдэж, гадаад худалдааны гол хүчин болов. Төрийн өмчийн аж ахуйн гадаад худалдааны хэмжээ 6.86 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацааныхаас 57.7 хувиар нэмэгджээ. Монгол улстай хийсэн гадаад худалдааны ерөнхий хэмжээ нь 11.09 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацааныхаас 57.2 хувиар нэмэгдэж, Орос улстай хийсэн гадаад худалдааны ерөнхий хэмжээ нь  9.1 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацааныхаас 22.1 хувиар нэмэгдэв.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл