solongonews
Хятадын аж ахуйн нэгжээс хариуцан барьсан Кувейтийн орон сууцны дэд бүтцийн төслийг хүлээлгэн өгөв
2021-03-03 16:59
Хятадын аж ахуйн нэгжээс хариуцан барьсан Кувейтийн орон сууцны дэд бүтцийн төслийг хүлээлгэн өгөв

   Хятадын эрчим хүчний барилгын Гэжөүба группын Кувейтийн Мутра хотын орон сууцны дэд бүтцийг барих төслийн ХЭЛТЭС энэ сарын 02-ны өдөр дэд бүтцийн барилгын төслүүдийн хоёр дахь хэсгийг Кувейтэд хүлээлгэн өглөө. Үүгээр төслийн бүх үндсэн гол ажлуудыг хүлээлгэн өгч, цар тахлын хүнд нөхцөл байдалд Кувейтийн эдийн засаг, иргэдийн амьжиргааг сайжруулахад тусалсан байна.

Мутра хотын орон сууцны дэд бүтцийг барих төсөл нь Хятадын "Бүс ба зам" санаачилга, Кувейтийн "2035 үндэстний алсын зорилт"–ыг хамарсан иргэдийн амьжиргааны гол төслүүдийн нэг юм. Барилгын ажил 2017 оны 04-р сард эхэлсэн бөгөөд ойролцоогоор 30 квадрат км талбайг хамарч байна.

    Энэ удаад хүлээлгэн өгсөн нь үндсэндээ 6342 байшин бүхий талбайтай холбоотой бөгөөд төслийн нийт хүлээлгэн өгөх ажлын 30 орчим хувийг эзэлж байна.

Хятадын эрчим хүчний барилгын Гэжөүба группын Кувейтийн Мутра төслийн газрын ерөнхий менежер Хэ Бөсэн хүлээлгэн өгөх ёслолын үеэр:

- Төслийн хэлтэст ажилладаг мянга мянган Хятад ба гадаад ажилчид ойролцоогоор дөрвөн жил хатуужилтай ажилласан юм. Тэд барилгын хүнд хэцүү нөхцөл байдал, цар тахлын хүнд нөхцөл байдлыг даван туулж, төслийн барилга угсралтын ажлыг өндөр чанартай хийж гүйцэтгэсэн гэж хэллээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл