Хятад, Монгол, Оросын хүүхэд залуучуудын спортын чуулган болно
2018-04-26 21:15
Хятад, Монгол, Оросын хүүхэд залуучуудын спортын чуулган Ордос хотод болно.
Хятад, Монгол, Оросын хүүхэд залуучуудын спортын чуулганы төлөвлөлтийн хурал 04 дүгээр сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ы Ордос хотод боллоо.
Хурлын үеэр гурван орны холбогдох хариуцлагатнууд оролцож, тус чуулганыг энэ оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ордос хотод эхлүүлэхийг нийтэлсний зэрэгцээ, эл төрлийн ажлаа төлөвлөж, санал бодлоо солилцсон байна. Чуулганд гурван орны 300 гаруй тамирчин оролцож, 6 өдрийн турш 11 том төрөлд өрсөлдөх болно.
Хятад, Монгол, Оросын хүүхэд залуучуудын спортын чуулганыг анх Монгол Улсын Улаанбаатар хотод зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд 8 дахь жилийн нүүрээ үзэж байгаа юм.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
