solongonews
“Гилгүүн уянга” яруу найргийн наадам боллоо
2016-07-17 19:20
Сөнид Зүүн хошууны 70 жилийн ойн наадмын үеэр “Гилгүүн уянга” алтан одон шагналт монгол яруу найргийн наадам тус хошууны Музейн танхимд зохиогдлоо.

   Яруу найргийн наадам Бүх улсын хэмжээнд болдог бөгөөд орны өнцөг булан бүрээс нийт 160 гаруй бүтээл иржээ. Улмаар хоёрдугаар шатанд бүтээл нь шалгарсан 18 оролцогчид тайзнаа шүлгээ уншиж өрсөлдсөн юм. Түүнчлэн Өвөр Монголын Утга урлагийн холбооны дэд тэргүүлэгч, орчуулагчдын эвлэлийн тэргүүлэгч н.Улаантуяа, Өвөр Монголын Зохиолчдын Эвлэлийн дэд  тэргүүлэгч, нарийн бичгийн дарга Н.Шилийнбаатар тэргүүтэй утга зохиолын долоон нэрт төлөөлөгчид  шүүгчээр ажиллалаа. Энэ удаагийн “Гилгүүн уянга” яруу найргийн наадмыг “Сөнид Зүүн хошууны Намын хороо, Засгийн ордон, Төв радиогийн Монгол нэвтрүүлгийн төв хариуцан эрхэлж, Сөнид Зүүн хошууны Утга урлагийнхны холбооноос гүйцэтгэн зохион байгуулав.

Долоо дахь удаа зохиогдож буй энэхүү наадамд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, "Харанга" хамтлаг, МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн, Өвөр Монголын “Залуучууд багачууд” сэтгүүлийн хорооны дэд дарга С.Манханхүү, Шилийнгол сэтгүүлийн ерөнхий найруулагч П.Цогтнаран зэрэг хүндэт зочид уригдан оролцсон юм.

Тэргүүн байр буюу “Алтан Одон”-гийн эзнээр:

Ч.Насандалай – “Би уяхан замбуу тивийн үр сад”

Удаах байр буюу “Мөнгөн одон”-гийн эздээр:

1. Б.Очирваань-  “Очих зүгийн дуу”

2. Д.Наранцогт- “Цэнхэрлэгч дорнын нууц”

Гутгаар байр буюу “Хүрэл одон”-гийн эздээр:

1. Н.Заяат- “Өвсний нүдээр”

2. Т.Сэцэнхуар -“Охин минь, чи миний үргэлжлэл”

3. С.Болор –“Хаврын айзам” шүлгээрээ тус тус шалгарсан байна.

Хоёр жилд нэг удаа зохиогддог тус наамдын шагналын санд:

“Алтан одон” шагналд цул алтан медаль, 7000 юань,

“Мөнгөн одон” шагналд цул мөнгөн медаль, 3500 юань

“Хүрэл медаль” шагналд хүрэл материалаар бүтээгдсэн медаль, 2000 юань

“Шилдэг” байрын шагналтнуудад энгэрийн медаль, 1000 юаниар тус тус шагнаж урамшууллаа.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

                                         Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД, М.БАНДИ

 

 

 

 

 

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл