solongonews
Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Үйлдвэр, худалдааны банкны төв оффисын дэд захирал Ху Хаотай уулзав
2018-05-22 15:57
лчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Үйлдвэр, худалдааны банкны төв оффисын дэд захирал Ху Хаотай уулзав.

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлалаар ирсэн БНХАУ-ын Үйлдвэр, худалдааны банк (ICBC)-ны төв оффисын дэд захирал Ху Хао тэргүүтэй төлөөлөгчидтэй 05-р сарын 21-нд ажил хэргийн уулзалт хийлээ.

Ноён Ху Хао уулзалтаар ICBC банкны Монгол Улс дахь үйл ажиллагааны байдал болон хөгжлийн төлөвлөлтөөс танилцууллаа. Тэрээр Монгол Улс нь Хятадын хөрш мөн "Бүс ба зам" санаачилгын дагуух улс бөгөөд хоёр улс хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой. ICBC банк бол Хятад Улсын хамгийн том арилжааны банк төдийгүй "Бүс ба зам"-ын хүрээнд хамгийн өргөн сүлжээ бүхий Хятадын хөрөнгө оруулалттай, дэлхий дахинд чадварлаг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг банк юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын хөгжлийн стратеги иж бүрнээр уялдаж, талуудын худалдаа, эдийн засгийн харилцаа тасралтгүй өргөжсөнөөр ICBC банкны Монгол дахь үйл ажиллагаанд маш таатай суурийг тавьж өгч байна. ICBC банкны Монгол дахь зах зээлийг ямагт чухалчилдаг. 2017 онд ICBC банк Монгол дахь төлөөлөгчийн газраа байгуулснаас хойш тухайн газрын хууль дүрэм, хяналт шаардлагыг хатуу баримтлан, Хятад Монголын худалдаа, эдийн засгийн харилцааны төлөө нааштай үйлчилгээ үзүүлж, хоёр улсын холбогдох төслүүдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагш ахиулж, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн гэв.

Элчин сайд Шин Хаймин, банк санхүүгийн салбар бол орчин үеийн эдийн засгийн гол салбар, санхүү харилцан уялдах бол "Бүс ба зам" бүтээн байгуулалтын чухал тулгуур, харин санхүүгийн хамтын ажиллагаа бол Хятад, Монголын "гурван цогц" худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий үзэл баримтлалын чухал багана юм. ICBC банк Хятадын хамгийн их хөрөнгөтэй, хамгийн олон үйлчлүүлэгчтэй арилжааны банк болохын хувьд дэлхийд дээгүүр байрт бичигддэг. БНХАУ-ын Элчин сайдын яамны зүгээс Монголд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа эрхэлдэг Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад шаардлагатай дэмжлэг, туслалцаагаа урьдын адил үзүүлсээр байх бөгөөд тус банкийг харилцан ашигтай, хамтын ажиллагааны зарчмыг баримталж, Хятадын Монголын банк санхүүгийн салбар дахь мөн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны чухал гүүр нь байна гэдэгт найдаж байна. Цаашид "Бүс ба зам" санаачилга болон "Хөгжлийн зам" стратегийн уялдаа улам гүнзгийрэхийг даган Монголын эдийн засгийн хөгжил, ард түмний амьжиргааг сайжруулах мөн хоёр улсын хамтын ажиллагаанд санхүүгийн илүү дөхөм үйлчилгээ үзүүлж, илүү саадгүй тавцанг бий болгож, улам олон Монголын аж ахуйн нэгжүүд болон иргэдэд Хятад, Монголын нөхөрсөг хамтын ажиллагаанаас бодит үр өгөөжийг хүртээнэ гэдэгт найдаж байна гэв.

Уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Худалдаа эдийн засгийн зөвлөх Сунь Вэйрэнь, ICBC банкны төв оффисын Тооцоолуур, бэлэн мөнгөний удирдлагын ерөнхий менежер Зэн Чы, ICBC банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгч Ао Жуньчэн нар оролцлоо.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : china-embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл