solongonews
Хятадын Төвд соёлын төлөөлөгчид Чехэд айлчлав
2016-09-18 23:12
Хятадын Төвд соёлын солилцооны төлөөлөгчид энэ сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Чехэд айлчлал хийлээ.

     Айлчлалын хугацаанд солилцооны төлөөлөгчид Чехийн улс төрийн салбарын хүмүүс, эрдэмтэн мэргэд, сэтгүүлчид, соёлын салбарынхан болон Чехэд байгаа Хятадын цагаач нар зэрэг хүмүүстэй харилцан солилцож, Төвдийн хөгжлийн байдлыг танилцуулан Чехийн хүмүүс урилгаар Төвдэд айлчлахаар дамжин соёлын солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэх тал дээр анхан шатны тохиролцоонд хүрлээ.

Хятадын Төвд соёлын солилцооны төлөөлөгчдийг Төрийн Зөвлөлийн Хэвлэлийн албанаас томилсон юм. Солилцооны төлөөлөгчдийн тэргүүн, Төвдийн Өөртөө Засах Орны Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга:

- Чехийн парламентын дээд, доод танхимын тусгай комиссын эрдэмтэн гишүүд, солилцооны төлөөлөгчид солилцож, бидний танилцуулгыг нарийн хянамгай сонсохын сацуу бидний анхаарсан зүйлд шудрагаар хариулав. Төвдийн одоогийн хөгжлийн байдалд маш ихээр анхаарал хандуулж буйгаа илэрхийлэн хоёр орон Төвд соёлын тухай солилцоо өрнүүлэх тал дээр маш олон санал дэвшүүлсэн байна гэж хэллээ.

Хятадын Төвд соёлын солилцооны төлөөлөгчид бас Эстони, Латвид айлчлах болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл