Үс тань таны тухай юу хэлнэ вэ?
2015-12-28 18:21
Үс гэдэг зөвхөн гоо сайхныг тодотгох биш бас эзнийхээ зан аашийн тухай хэлдэг.
1. Хэрэв та улаан үстэй бол хөгжилдөх дуртай нэгэн

Үсний өнгө ч гэсэн эзнийхээ зан аашийн тухай өгүүлдэг. Улаан үстэй/будсан бол бүсгүй та цагийг уйтгартай өнгөрүүлэхийг хүсдэггүй. Үргэлж адал явдал хайж явдаг. Хайр дурлал дээр тогтворгүй байдаг.
2. Төрлөхийн буржгар үстэй хүн бол зөөлөн сэтгэлтэй, хөгжилдөх дуртай, ,ажлыг хурдан амжуулж чаддаг хүмүүс байдаг.

Буржгар үстэй эмэгтэйчүүдэд бүх сайхан ааш зан байдаг: өгөөрөм зан, хайр, хүсэл тэмүүлэл,эрч хүч, зөн совин. Мөн тэд нэг зүйлд анхаарлаа хандуулсан бол хараанаасаа гаргадаггүй.
3. Долгионтой үстэй эмэгтэйчүүд шинийг санаачлагч, бүтээлч хүмүүс байдаг.

Ийм бүсгүйчүүд эрч хүч ихтэй, сэтгэл хөдлөл өндөр, хурдан гомддог хүмүүс. Долгионтой үстэй эмэгтэйг хайрлаж байсан ч ганцаараа байх цаг өгөх хэрэгтэй. Эрх чөлөө гэдэг тэдний хувьд чухал зүйлийн нэг.
4. Өтгөн үстэй эмэгтэйчүүд сэтгэлийн тэнхээтэй

Өтгөн үстэй эмэгтэйчүүд маш их эрч хүчттэй, сэтгэлийн тэнхээтэй, маш зөрүүд.
5. Урт үстэй бол мэдрэмжтэй

Тэд мөн романтик, бүтээлч хүмүүс юм. Өнгөрсний тухай ихээр бодож дотогшоо ярих нь элбэг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
