
Монгол Улсаас 2.9 тонн боловсруулсан үхрийн махыг 3 дугаар сарын 26-ны өдөр Эрээн боомтын хорио цээрийн газрын шалгалтаар Хятадын хилээр нэвтрүүлэв. Энэ нь Хятад улс анх удаа Монгол Улсаас боловсруулсан махан бүтээгдэхүүн оруулж байгаа явдал юм. Махан бүтэгхэдүүнийг дотооддоо дахин хяналт шалгалт явуулж, Хятадын зах зээлд гаргахаар бэлтгэж байгаа аж.
2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хятад, Монгол хоёр орон “Хятад, Монголын хонь, үхрийн махан бүтээгдэхүүний импорт экспортын аюулгүй хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын боловсруулсан хонь үхрийн махан бүтээгдэхүүнийг Хятадад импортлохыг зөвшөөрсөн байна. Энэ удаа боловсруулсан махан бүтээгдэхүүн оруулж байгаа нь Хятад, Монгол хоёр улсын арилжаа худалдаа хөгжиж буйг харуулж байгаа төдийгүй Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулахад сайн нөлөө үзүүлэх болно
