“Талын зам” олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн Баяннуур хотод нээгдлээ
2016-12-15 21:19
“Талын зам” олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн Баяннуур хотод нээгдлээ.
2016 оны Торгоны замын эдийн засгийн бүс болон Монгол Улсын “Талын зам” олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөр Монголын Баяннуур хотын төв Лин Хэд амжилттай нээлтээ хийсэн бол энэ сарын 16-ны өдөр болтол тус үзэсгэлэн үргэлжлэх юм байна.

Энэ удаа Монгол Улсын 25 компанийн 200 шахам нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд үүнд гоёл чимэглэлийн зүйлс, алт мөнгөн эдлэл, цагаан идээ, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, онцгой идээ ундаагаар голлосон нь хотын ард иргэд худалдан авагчдын таашаалд хүрсэн байна.


Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
