solongonews
Ли Кэчян Доминикийн ерөнхийлөгч Данило Медина болон Сальвадорын ерөнхийлөгч Санчестэй уулзлаа
2018-11-04 17:24
Ли Кэчян Доминикийн ерөнхийлөгч Данило Медина болон Сальвадорын ерөнхийлөгч Санчестэй уулзлаа

11-р сарын 2-ны өдөр Бээжинд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Доминикийн ерөнхийлөгч Данило Медина болон Сальвадорын ерөнхийлөгч Санчестэй уулзжээ.

Доминикийн ерөнийлөгч Мединатай уулзах үеэр Ли Кэчян: энэ жилийн 5-р сард хоёр улс дипломат харилцаа байгуулж, Хятад, Доминикийн харилцааны шинэ хуудсыг нээсэн, нэг Хятадын бодлогыг баримтлах бол Хятад, Доминикийн харилцааны улс төрийн суурь юм. Хятадын аж ахуйн нэгжүүд болон санхүүгийн байгууллага зах зээлийн тогтоол болон бизнесийн зарчмын хүрээнд Доминикийн талтай цахилгаан, зам харилцаа, боомт зэрэг дэд бүтцийн байгуулалтад хамтран ажиллахыг Хятадын тал дэмжих болно гэжээ.

Сальвадорын ерөнхийлөгч Санчестэй уулзах үеэр Ли Кэчян хэлэхдээ: Хятад, Сальвадорын дипломат харилцаа байгуулагдсан нь хоёр орны харилцааны түүхэн дэх том үйл хэрэг юм. Сальвадорын тал нэг Хятадын бодлогыг баримтлахыг бид чухалчлан үзэж, “Нэг бүс нэг зам” санаачлалыг Сальвадорын хөгжлийн стратегитай холбохыг бид хүсэж байна. Хятадын тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, хамтаар хөгжих зарчмын дагуу Сальвадорын талтай олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, цаг агаарын өөрчлөлт зэрэг дэлхийн чанаратай асуудлыг хамтаар даван туулахыг хүсэж байна гэжээ.  

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл