solongonews
Хар шөлний эмчилгээний ач тус
2016-12-08 16:24
Хар шөлний эмчилгээний ач тусын тухай

-  Аймгийн Монгол эмнэлгийн хорооны уламжлалт эмчилгээний тасгийн эмч Хай Инг сурвалжиллаа.

Өвлийн хахир хүйтэн цагт тамир тэнхээ сэргээх, дотоод энергийг халуун дулаан байлгах үүднээс уураг, тэжээл ихтэй өөх тос бүхий махны төрлийн хүнсийг өргөн хэрэглэдэг юм. Үүнд, хонины мах шим тэжээл, илч чанар жигд тул түлхүү хэрэглэдэг бөгөөд бие тамирдаж хий дээрдсэн үед байнга хар шөл гаргаж уудаг билээ. Ийнхүү хар шөлний эмчилгээний ач тусны тухай нарийн мэдэхээр Монгол эмнэлгийн хорооны уламжлалт эмчилгээний тасгийн эмч Хай Инг сурвалжиллаа.

                             

Хай Ин эмч: - Хонины махны хар шөл сайхан амттай, тослог, зөөлөн, хөнгөн чанартай, тамир тэнхээ сайжруулах, хоолны дуршлыг нэмэгдүүлэх, эмчилгээнд хонины махыг голдуу хий өвчнийг анагаах ба тамир тэнхээ сайжруулахад хэрэглэнэ. Хар шөлөнд олон төрлийн шим тэжээл агуулагдахаас гадна бие дэх бичил эргэлтийг сайжруулан, өтлөхөөс сэргийлж, урт наслахад тустай. Хоолноос өмнө шөл уувал шингэлтэд сайнаар нөлөөлж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Биеийн жингээ хасаж буй хүмүүс шөл уувал цадсан мэдрэмж төрж, илч хэтэрхий их шингээхээс зайлсхийж чадна гэлээ.

Хүйтний улиралд хар шөл буюу махны шөл илүү уувал тамир тэнхээ нөхөж, бие махбодыг чийрэгжүүлэхэд их тустай байдаг билээ.

“Шөлөөр цадаж, төлөөр баяжна” гэхээр шөлний шим тэжээл, үзүүлэх үйлдэл нь махнаас илүү байдаг. Махны шөл нь идээ ундаа болдог ба мөн махны шимийг шөлөнд буулгаж, тамир тэнхээ оруулж эмийн үүрэг үзүүлдэг.

Хай Ин эмч: - Хонины махыг жижиглэн хэрчээд хүйтэн ус, сонгино, давсыг нь тэнцүү хийж, арваад минут буцалгаж, халуунаар нь уулгах нь тамир тэнхээг нөхөн сэргээдэг. Үүнийг манайхан хар шөл гэдэг юм. Хар шөлийг хийхдээ усны хэмжээг нэг удаад тэнцүүлж, чанах үедээ байн байн ус нэмэхгүй бол шөл сайхан амттай болдог. Хонины махаа хүйтэн усанд чанавал шөлийг амттай болгох бөгөөд болгосон хойно давсаа хийх нь зохимжтой юм. Хөгшид шим тэжээл дутагдсан өвчтөн, архаг өвчнөөр тамир муудсан өвчтөнд хонины мах идүүлж шөлийг нь уулгана. Нялх хүүхэд болон төрсөн эмэгтэйчүүд хар шөл хэтэрхий их уухыг цээрлэх хэрэгтэй.

Зохиогч: Зулаа
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл