Хүүхдэд хамгийн их нөлөөлдөг хүн нь аав, ээж юм. Аав, ээжийн үг яриа, үйл ажиллагаа, зан үйл нь хүүхдийн эрүүлээр өсөн бойжих оюун ухаанд шууд буюу дам нөлөө үзүүлдэг. Хүүхдийг хүмүүжүүлэхэд гэр бүлийн хүмүүжил чухал гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.

Нэг. Ёс суртахууны хүмүүжил
- Хүүхдийн унаган нас бол ухаа гүйцээгүй нялх үе. Аав, ээжүүд энэ үеэс эхэлж хүүхдэд амьдралын учир утга, үйл явдлыг сурган хүмүүжүүлэхийг зэрэг сургах хэрэгтэй. Хийж болохгүйгээс эхлээд ахан дүүсээ хүндлэх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг энгийн хүмүүжлээр гол болгон, хүүхдийг цэцэрлэгт орох хүртэл нийгмийн энгийн ёсыг мэдрүүлнэ.
Хоёр. Зан үйлийн хүмүүжил
- Хүүхэд төрөлхийн авьяас билиг, ухаантай учир түүнд өгөх анхны хүмүүжлийн нөлөө хамгийн онцгой байдаг. Энэ нь орчин ахуй, аав, ээжийн сургаалаар дамжин биелдэг.
- Жишээлбэл, орон нутагт төрж өссөн хүүхэд гурван наснаас морины нуруунд мордож, таван нас гэхэд өөрөө морь унаж чаддаг болсон байдаг. Гэвч хотод өссөн хүүхэд ингэж чадахгүй. Энэ нь орчны нөлөөнөөс бий болдог.
Гурав. Дур сонирхлын хүмүүжил
-Хүүхдийн дур сонирхол нь төрөлхийн боловч түүнийг хөгжүүлж, хөтөлж, дэмжих нь чухал. Дур сонирхлын хүмүүжил нь хүүхдийн сурах чадварыг дээшлүүлэхэд суурь болно.
- Жишээлбэл, аав, ээжүүд ном хадгалах буюу үргэлж ном уншвал тэр хүүхэд нь ном унших сонирхолтой болдог. Аав, ээж нь хөгжимчин, дуучин, бүжигчин бол хүүхэд нь магадгүй ийм авьяастай. Үүнд, аав, ээжүүд хүүхдийн сонирхлыг ойлгож, түүнд энэхүү орчин бий болгож өгөх нь зангилгаа болно.

