solongonews
Ли Кэчян Латвид айлчилж байна
2016-11-05 16:53
Ли Кэчян Латвид айлчилж байна.

Латвийн ерөнхий сайд Марис Кусзинскисийн урилгаар Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян  орон нутгийн цагаар 4-ний үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Рига олон улсын онгоцны буудалд газардлаа. Тэрээр Хятад Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын V удаагийн тогтмол уулзалтад оролцох бөгөөд Латвид албан ёсны айлчлал хийнэ.
Латвийн Зам харилцааны яамны сайд зэрэг хүмүүс нисэх онгоцны буудалд Ли Кэчянг хүлээн авах ёслол явуулжээ.
Ли Кэчян хэлэхдээ: - Би Латвийн удирдагчидтай хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийн алс хэтийн төлөвлөгөөг авч хэлэлцэн, хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл