Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ зэрэг 26 улс орон, бүс нутгийн 800 орчим бизнес эрхлэгчид оролцож, өөр өөрийн гэсэн хамгийн шинэ бүтээгдэхүүн, судалгааны мянга гаруй бүтээл, дизайн төслөө танилцуулав.

ОХУ-ын Миг компани Миг-35 хэмээх хамгийн сүүлийн үеийн загварын байлдааны нисэх онгоцоо анх удаа олон нийтэд танилцуулсан юм. Тус онгоц Миг-29-ийн шинэчилсэн хэлбэр бөгөөд нислэгийн хурд нь 2.2 mach, нислэгийн зай, дайралт хийх чадвар нь Миг-29-ийг бодвол асар хүчтэй болсон байна.

Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, техникийн аж үйлдвэрийн корпораци агаараас хамгаалах, тэнгисийн хамгаалалт, нисгэгчгүй нисэх онгоц, электрон систем зэрэг таван салбар дахь хамгаалалтын тоног төхөөрөмжийн загвараа танилцуулан худалдааны зориулалттай сансар судлалын системийн бүтцийг танилцуулсан байна.

Москвагийн Олон улсын нисэх хүчин, сансрын үзэсгэлэнг 1993 онд үүсгэн байгуулсан бөгөөд одоо ОХУ, Тусгаар улсуудын нөхөрлөлийн холбоонд хамгийн нэр нөлөө бүхий нисэх хүчин, сансрын үзэсгэлэн болжээ. Тус үзэсгэлэн 6 хоног үргэлжлэх ба хэдэн зуун мянган хүн үзэх төлөвтэй байна.






