
Хятад улсын Засгийн газраас Пакистанд хандивласан эхний хэсэг 500 мянган тун “КОВИД-19”-ийн идэвхгүйжүүлсэн вакциныг тухайн орон нутгийн цагаар 02-р сарын 01-ний үүрээр Исламбадад хүргэсэн байна. Энэ бол Хятад улсын Засгийн газраас гадаадад хангасан эхний хэсэг вакцины тусламж юм. Эдгээр вакцин ирсэн нь тус улс цар тахлыг ялан давахад нь боломж эрмэлзлэл авчирсан байна.
Пакистаны Гадаад харилцааны сайд Махмоод Куреши Хятад улсын вакциныг хүлээлгэн өгөх ёслолд оролцов. Тэрбээр ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөх үедээ Пакистаны Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Хятад улсын тусламжид талархал илэрхийллээ.
Хятад улсын Үндэсний эм үйлдвэрлэгч корпорацын “КОВИД-19”-ийн эсрэг эдгээр вакциныг эмчилгээний тэргүүн эгнээний ажилтнуудаа эн түрүүнд вакцинжуулахад ашиглана гэж Пакистаны Засгийн газар мэдэгдсэн байна. Пакистаны Үндэсний эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, хошууч генерал Аамер Икрам ХТРТ-т ярилцлага өгөхдөө:
- Пакистан улс 02-р сарын 03-нд вакцинжуулалтаа эхлүүлнэ гэж мэдэгдлээ.



