Хятадын цахилгаан холбооны үүлэн тооцооллын Өвөр Монголын мэдээллийн паркын Б бүсийн мэдээллийн төв нь 06-р сарын 07-нд Хөххотын Хорингэрийн шинэ дүүрэгт барилгын ажлаа эхлүүлэв.
Энэ удаад В бүсэд 2 дата төв, 1 эрчим хүчний төв, гадна талын туслах төслүүдийн барилгын ажил эхэлсэн бөгөөд барилгын талбай нь 45,000 орчим хавтгай дөрвөлжин метр юм, энэхүү удаад 2022 оны есдүгээр сард эхний шатны ажлыг дуусгаж, 2023 оны тавдугаар сард бүх барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Мөн 2022 оны хоёрдугаар хагаст Б бүсийн 2 дата төвийн барилгын ажил эхлэх болно.
Хятадын үүлэн тооцооллын Өвөр Монголын мэдээллийн технологын парк нь томоохон төслүүдийн нэг юм.
Төслийн нийт газар нутгийн хэмжээ 1,467 мү, нийт 17,3 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай бөгөөд 42 дата төв, 19 туслах барилга барихаар төлөвлөж байгаа бөгөөд нийт барилгын талбай нь 1,006 сая квадрат метр юм, энэ нь 100,000 гаруй тавиурын суурилагдсан хүчин чадал, 1 сая гаруй сервер бүхий үүлэн тооцоолох хүчин чадалтай.
Одоогийн байдлаар 8 дата төв, 1 ерөнхий байр, 2 хөдөлгүүр эрчим хүчний төв болон бусад туслах байгууламжууд баригдаж, барилгын нийт талбай 227 мянган хавтгай дөрвөлжин юм, энд дотоодын нэр хүндтэй интернет компани, санхүүгийн үнэт цаасны компаниуд, аж үйлдвэр, худалдааны аж ахуйн нэгжүүд зэрэг 70 гаруй үйлчлүүлэгчид суурьшсан байна.
Б бүсийн дата төвийн барилгын ажил дууссаны дараа, Хятадын цахилгаан холбооны үүлэн тооцооллын Өвөр Монголын мэдээллийн парк нь Хятад улсын хамгийн том үүлэн тооцооллын парк, Азийн хамгийн том интернет дата мэдээлэл солилцох төв болно.
Азийн хамгийн том интернет мэдээлэл солилцох төв Хөх хотод баригдаж эхэллээ.
2022-06-09 11:20
Азийн хамгийн том интернет мэдээлэл солилцох төв Хөх хотод баригдаж эхэллээ.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
