
Хятадын Төрийн Зөвлөлийн хяналт сэргийлэлтийн хамтарсан механизмын нэгдэлтэй байршуулалтын дагуу дархлаажуулалтыг улам бэхжүүлэхийн тулд урьдчилсан бэлтгэл хийсний дүнд Бээжин хотын бүх дүүргүүд шинэ коронавирусний эсрэг вакцин хамруулж дархлаажуулалтыг бэхжүүлэх ажлаа эхлүүлж, "сайжруулсан тарилга"-ын үйлчилгээ хангаж байна.
Вакцин хийлгэсний дараа цаг хугацаа өнгөрөх тусам зарим вакцин тариулагчдын шинэ коронавирусын эсрэг дархлаа буурч, шинэ коронавирусний халдвар авах магадлал нэмэгдсэн байна. Иймээс нэмэлт вакцин хийлгэх шаардлагатай болсон юм. Дархлаажуулалтыг бэхжүүлэх нь халдвар амархан авдаг хүмүүсийг хамгаалах, цар тахлын тархалтыг үр дүнтэй зогсооход чухал ач холбогдолтой юм.
Энэ үе шатанд эхлээд халдвар авах өндөр эрсдэлтэй чухал бүлгийн хүмүүст чиглүүлж, олон салбар, олон байгууллага нэгжээр дамжин вакцинжуулалтыг төвлөрүүлэн зохион байгуулна. Вакцинжуулалтын шаардлагыг хангасан төдийгүй вакцин хийлгэх шаардлагатай байгаа нийт хүн амын хувьд, байгууллага нэгж, дүүргүүд, вакцинжуулалтын цэгээр дамжин бүртгүүлэн цаг товлож, дархлаажуулалтаа бэхжүүлэх боломжтой юм.
