Дэлхийн хамгийн урт, тэнгис сундалсан гүүр буюу Хонконг, Жүхай, Макаог холбосон их гүүр 14 жил баригдсаны эцэст 23-нд албан ёсоор ашиглалтад орлоо. Тус гүүр тэнгис сундлан Хонконг, Жүхай, Макаог холбосон юм. Тус гүүрээр машин явж эхэлсний дараа Хонконг, Жүхай, Макао хоорондын замыг 30 минут туулах бөгөөд тус гурван газрыг ойртуулснаар, стратегийн чухал ач холбогдолтой болох юм.
Хонконг, Жүхай, Макаогийн гүүр Линдин-Ян тэнгисийн бүсийг сундалсан, 55 км урт, дэлхийн хамгийн урт тэнгис сундалсан гүүр юм. Баруун тийш Жүхай, Макаог холбож, зүүн тийш Хонконгт хүрнэ. Тус гүүр гол багана, 4 хиймэл арал, дэлхийн хамгийн урт тэнгис доорх нүхэн гарцаас бүрдэнэ. Жүхай, Макаогийн хиймэл арал 2 сая 88 мянга 700 ам дөрвөлжин метр талбайтай, Жүхайгийн боомт, Макаогийн боомт зэргийг байгуулжээ. Үүнд Макаогийн боомтын удирдах бүсийг Хятадын боомтын төслийн ХХК-ий Макао дахь салбар компани барьж дуусгасан юм.

Хятадын боомтын төслийн ХХК-ий Макао дахь салбар компанийн ерөнхий захирал Ван Вэй сурвалжлагчид хэлэхдээ: Макаод байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьд, үүрэгт ажлаа хүлээн авч, цаг хугацаа давчуу, үүрэг хүнд нөхцөлд, ердөө 371 хоног зарцуулж, Макаогийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж дуусгасан гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Бүтээн байгуулагчийн хувьд бахархаж байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр, Макаогийн захиргааны найдварыг хөсөрдүүлээгүй, Макаогийн нийгмийн итгэлийг хүлээсэн, Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хүнд бэрх ажлыг даван туулдаг, үзэл санааг харуулсан гэжээ.
Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Макаогийн боомтын удирдлагын бүс энэ оны 3-р сарын 15-нд Макаогийн онцгой бүсэд хүлээлгэн өгч ашиглалтад оруулжээ. Энэ тухай Макаогийн Цагдаагийн газрын Хонконг, Жүхай, Макаог холбосон гүүрийн хилийн шалган өнгөрүүлэх газрын дарга Жий Хуамяо хэлэхдээ: Энэ бол Хятад болон дэлхий дахины хувьд боомтоор нэвтрэх анхны хэлбэр бөгөөд Нэг улс хоёр системийн доор хамтын ажиллагааны шинэ үзэл баримтлал гаргаж, бүс нутгийн хамтын ажиллагааны давуу талыг бүрэн ашигласан гэжээ. Жий Хуамяо хэлэхдээ:
Урьд нь Гуанжа, Термиал боомтод ажиллаж байсан. Одоо Хонконг, Жүхай, Макаог холбосон гүүрийн боомтод ажиллахаар боллоо. Энд ажлын орчин сайн, боомтын барилга том, сайхан санагдаж байна. Энэ гүүр бол Хонконг, Жүхай, Макаогийн анхны боомт юм гэжээ.

Аялал жуулчлалын салбар бол Макаогийн үндсэн аж үйлдвэрийн нэг юм. Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр ашиглалтад орсон нь Макаогийн аялал жуулчлалын салбарт хөгжлийн чухал боломж нээжээ. Макаогийн аялал жуучлалын газрын дарга Вэнь Чихуа сэтгүүлчдэд хэлэхдээ:
“Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр ашиглалтад орсны дараа, манай аялал жуулчлалын салбарт зам харилцааны хувьд маш хялбар болсон. Ялангуяа биднийг Хонконгийн олон улсын онгоцны буудалтай улам ойртуулсан. Энэ нь бид Хонконгийн найз нөхөдтэй хамтран ажиллах буюу Гуандүн, Хонконг, Макаогийн бүс нутгийн бусад хоттой хамтран ажиллаж, гадагш гарч аялал жуучлалын өргөн уудам зах зээл хайхад ашигтай, мөн аялал жуучлалын салбарын ирээдүйн тогтвортой хөгжилд чухал хөдөлгөх хүч болох юм” гэжээ.

Сүүлийн жилүүдэд Макаогийн “нэг төв”, “нэг индэр”-ийн байршил улам тодорхой болж байна. Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр ашиглалтад орсон нь Макаогийн бусад бүс нутаг, улс орны хөгжилд нэгдэхийг дэмжсэн төдийгүй Макаод дэлхийн аялал жуулчлал, амралт сувиллын төв байгуулахад тусална. Мөн Макао нь португали хэлээр ярьдаг улсууд, Зүүн Өмнөд Азийн орнууд, Европын холбоог холбох гүүрийн хувьд чухал үүрэг гүйцэтгэн, эдийн засгийн олон талт хөгжлийг улам түргэсгэх болно.

Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр ашиглалтад орсон нь Гуандүн, Хонконг, Макаогийн бүс нутгийн хөгжлийн бүтээн байгуулалт хөшгөө нээснийг харуулж байна. Үүний зэрэгцээ, Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ойн үеэр, шинэ ээлжийн өөрчлөлт нээлтийн бодлогоо угтан авч буй хэрэг юм гэж Ми Жянь үзэж байна.
