solongonews
Зүүнгар хошууны гүйлсэн цэцгийн наадмын тухай хэвлэлийн бага хурал болов
2017-04-11 16:25
“Урин хаврын Зүүнгар, харц булаам гүйлсэн цэцгийн наадам” сэдэвт Зүүнгар хошууны “Гао Юань Лү” нэртэй гүйлсэн цэцгийн IV наадамтай холбоотой мэдээлэл зарлах хурал өнөөдөр Хөххотын Өвөр Монгол зочид буудалд боллоо.

       Хурлын үеэр Зүүнгар хошууны гүйлсэн цэцгийн наадам энэ сарын 14-нөөс19-ний өдрүүдэд Ордос хотын Зүүнгар хошуунд зохиогдох болсныг албан ёсоор зарлалаа.

       Гүйлсэн цэцгийн наадам анх 2014 онд зохиогдож байсан бол энэ онд уламжлал болгон дөрөв дэхь жилдээ болох гэж байна. Арга хэмжээг Ордос хотын Зүүнгар хошууны соёл, аялал жуулчлалын хөрөнгө оруулах компани, Өвөр Монголын Гао Юань гүйлсэн ундааны ХК хамтран зохион байгуулах болно. Зүүнгар хошууны соёл аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, орон нутгийнхаа нөөцийн давуу талдаа түшиглэн үндэстний онцлогтой соёл, аялал жуулчлалын брэндийг нээж гадаад, дотоодын жуулчдын сонирхолд хүргэхийг зорьсон. Мөн гүйлсээр тухайн орон нутгийн иргэдийг баян чинээлэг амьдрал эдлүүлэх зорилготой зохиогдож байгаа юм.

       Арга хэмжээний хөтөлбөрт олон үйл ажиллагаа хамрагдажээ. Үүнд нээлтийн ёслол, уран сайханы тоглолт, нисдэг тэрэгний үзүүлбэр, ургийн уулзалт шоу, аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Хөгжмийн наадам, морь унах үзүүлбэр, цаасан шувууны наадам, түүдэг галын үдэшлэг, мод тарьж хүсэл зөгнөлөө даатгах, гүйлсэн цэцэг сонирхох, аялал жуулчлын нийгэмлэг байгуулах хурал зэрэг болно. 

 

 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл