
3 дугаар сарын 7-ны өдөр Өвөр Монголын төлөөлөгчдийн баг гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хурал хийж, Синьхуа агентлаг, Ардын өдрийн сонин зэрэг Хятадын болон гадаадын сэтгүүлчид хүрэлцэн ирж, төлөөлөгчдийн Засгийн газрын ажлын тайлан болон “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөлтийн төслийг хянан зөвлөхтэй танилцаж, холбогдох асуудлын эргэн тойронд сэтгүүлчид асуулт тавьсан билээ.

Өвөр Монголын өнгөрсөн таван жилийн хугацаан дахь чухал амжилтын тухай БХАТИХ-ын төлөөлөгч, ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Жюнь хэлэхдээ: - Бүс нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг жил бүр дунджаар 10 хувь өсөж, 1.8 триллион юаньд хүрсэн бол хүн бүрд ногдох үйлдвэрлэлийн ерөнхий өртөг нь 11.5 мянган ам.долларт хүрч, Хятад улсын хэмжээнд 6-р байранд жагсаж байна гэжээ.

“13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөөний хугацаан дахь Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийн харалт болон үүргийн тухай БХАТИХ-ын төлөөлөгч, ӨМӨЗО-ны дарга Баатар хэлэхдээ: - Шянь болгонд хурдны зам, эсвэл нэгдүгээр зэрэглэлийн засмал зам нэвтрүүлж, нисэх онгоцны буудлыг одоо байгаа 24-өөс 60 орчим болгон нэмэх болно гэжээ.

