
Ээж маань биднийг Индонезид төрсөн ч гэсэн.Бидний үндэс Хятадад байдаг гэж багаас минь захидаг. Намайг Бай Жиажиа гэдэг. Индонезээс ирсэн. Би Хятадын цагаач иргэн. Одоо би Хуацао их сургуульд хятад хэлний олон улсын боловсролын чиглэлээр суралцаж байна. Миний мөрөөдөл бол хятад хэлний багш болох.Сургуулиа төгсөөд Хятадын соёлыг түгээхийн тулд Индонез руу буцах болно.
Надад анх “Бүс ба зам”-аар Хятадад суралцах боломж олдсон юм. Мөн тэтгэлэг авсан. Хятадад сурах боломжтой гэдгээ мэдээд маш их баярласан.

Би өмнө нь хоёр жил хятад хэл сурсан. Тэр үед би Хятадад ирвэл ямар ч бэрхшээл гарахгүй нь гарцаагүй гэж боддог байсан. Учир нь хэлний бэрхшээл байхгүй юм чинь. Харин Хятадад ирснийхээ дараа би огт ойлгохгүй байгаагаа мэдсэн. Тиймээс эхний жил би маш их бэрхшээлтэй тулгарсан. Гэхдээ багш нар, ангийнхан маань надад маш их тусалсан юм. Ахлах ангийнхан намайг сургуулийн үйл ажиллагаанд илүү оролцохыг урамшуулсан. Хятад хэлээ сайжруулахын тулд сургууль дээрээ олон багт нэгдсэн. Бас олон газраар явж үзлээ.
Хятадын олон сайхан тосгоноор зочилсон. Жишээлбэл, би Жанжөүгийн Жиаомэй балгасанд очсон, Дуншань арал, Анхуй дахь Хунсүн гэх зэрэг.Дараа нь миний хятад хэлний түвшин аажмаар сайжирч байгааг олж мэдсэн. Би илүү олон газарт очих бүртээ
Хятадын соёлын өргөн цар хүрээ, гүн гүнзгий, Хятадын агуу сэтгэл татам байдлыг илүү их олж мэдэрдэг. Би мөн манай гадаад дахь Xinshengdai хуудсанд блог ажиллуулдаг.Нэг талаас Хятадын соёлыг түгээмээр санагдаж, нөгөөтэйгүүр үүгээрээ гадаадынханд Хятадын тухай илүү их мэдээлэл өгөх зорилготой.Учир нь би барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын тухай худал мэдээлэл гарч байхыг харсан л даа. Энэ бол шударга бус, тийм байх ёсгүй гэж би бодож байна.
Би вакцинжуулалтын видео бичлэг хийж, гадаад дахь Xinshengdai хуудсанд байршуулсан. Учир нь гадаадад байгаа зарим хүмүүс Хятад вакцины аюулгүй байдалд эргэлзэж байна.Тэгээд энэ бичлэгийг хиймээр санагдсан л даа.Энэ бол гагцхүү бодит байдлыг тодруулахын тулд бус, хүн бүрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө юм. Сүүлд Индонез найзууд маань миний энэ бичлэгийг үзээд тэд бүгд Хятад вакцин хийлгэх хүсэлтэй байгаагаа надад хэлсэн юм.
Сургуулиа төгсөөд Индонез руу буцаж хятад багшаар ажиллахыг хүсч байна.Хятадын соёлыг үргэлжлүүлэн түгээнэ.Одоо Индонезид олон хүн Хятад хэл сурах хүсэлтэй байна.Учир нь Хятадын хөгжил улам хурдтай дэвшиж байна.Хятадын сэтгэл татам байдал, Хятадын хөгжлийн авчирсан боломжуудыг бүгд харсан.Тиймээс би олон хүнд хятад хэл сурахад нь туслахад бэлэн байна.Хятадад ирж, Хятад улстай танилцаж, Хятадын тухай илүү гүнзгий ойлголттой болно
Цар тахлын өмнө би өвөл, зуны амралт болгондоо төрөлх Индонез Медан руугаа буцдаг.Хүүхдүүдэд хятад хэл сургадаг. Нэгэн сурагч маань надад "Багш аа, хятад хэл сурах тийм ч хэцүү биш, хөгжилтэй санагдаж байна.Би том болоод тантай адил Хятадад сурмаар байна" гэсэн.Үүнийг сонсоод миний сэтгэл маш их хөдөлсөн.Мөрөөдөлдөө нэг алхам ойртсон мэт санагдсан юм.
Ээж минь бидэнд үргэлж хэдийгээр бид Индонезид төрсөн ч бидний үндэс Хятадад байдгийг битгий мартаарай гэдэг. Тиймээс би хятад хэлийг сайн сурах, хятадын соёлыг түгээх ёстой гэж боддог. Энэ ч бас миний мөрөөдөл.
