solongonews
ЯРУУ НАЙРГААР ТАЙТГАРАХУЙ /Шинэ номын танилцуулга/
2014-10-31 16:49
Шинэ номын танилцуулга

Номын нэр:    Яруу найргаар тайтгарахуй

Зохиогч:    Зүүн гар Буянбат

Хэвлэгдсэн он:   2014

Хэл:   Монгол

ISBN код:    978-99973-5343-6

Цаасны хэмжээ:    145х205

Хэвлэсэн газар:    ӨМӨЗО-ны Хөх хот

Номын тухай товч

        Өвөр Монголын Алшаа сайхан нутгийн алдарт яруу найрагч Зүүн гар Буянбатын Аргил шаргал бууцнаасаа атгаж, түмэн зуунаар тэшин жонжсон тэмээн сүргийн говь, элсэн шаргал манхан уулсынхаа тэртээгээс эмхэрдэн шүлэглэсэн яруу найргийн түүвэр бүхий энэхүү ном нь нийт 59  яруу найргийн бүтээлээс бүрдсэн.

        ...Цэцэг ёолоход тэнгэр нь урагддаг талаас

        Хуучин домог шинээр сэрлээ

        Би мөн үү?!

        Чимээгүй ирж яваа цаг хугацаанаас

        Нэг хүн босоод гүйлээ

        Би мөн үү?!         

хэмээн шүлэглэж, эсвэл сэтгэл зүрхний гүн дэх эмзэг нарийн шимшрэлээ илэрхийлсэн яруу найраг, эс бөгөөс:

        ...Сүүлчийн навч тасарч байна

        Хэзээ дахин модондоо ирэх бол, би мэдэхгүй юм

        ...Сүүлчийн од харваж байна

        Хэзээ эргэж тэнгэртээ гэрэлтэх бол, би мэдэхгүй юмаа

гэх яруу найрагчийн гэгэлгэн санаашрал, онцгой мэдрэмжээс урган салаалсан навчисын чимээтэй шивнээг уншигч та амтархан сонирхоорой.

                                                         Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл