Загварын ертөнц хувьсан өөрчлөгдөж байдаг учраас үргэлж сүүлийн үеийн хувцаслах хэцүү байдгийг бид бүхэн мэдэж байгаа. Тиймээс танд зориулж бүх цаг үеийн“Summer street style”-д орох 70 оны урт даашинз, чөлөөт хувцасууд, 90 оны мартагдашгүй загварууд мөн цүнхний загваруудыг нэгтгэн “Халуухан 5 имидж” болгон хүргэж байна.
1. Жилет
Загварлаг бүсгүйчүүдийн салшгүй хэрэглээ гэж хэлэхэд болно. Жилет нь дотроо албаны, спортын, чөлөөт гээд маш олон төрөл байдаг.

2. Хөнгөн комбинезон
Комбинезон гэхэд гайхсан биз? Гэхдээ энэ таны мэддэг загвар байх нь зайлшгүй. Биед маш эвтэйхэн бөгөөд загварлаг хувцасны нэг. Анх энэхүү загвар гарч эхлэхэд хүмүүст таалагдаагүй бөгөөд, харин одоо зөвхөн стритстайлын нэг хэсэг болоод зогсолгүй Hollywood-ийн улаан хивсэн дээр гарахад гайхах зүйл алга.


3. Сул цамц, даашинз
Хотын бүсгүйчүүд энэ төрлийн загвараас ихээр гоёдог. Ихэнхдээ Casual style-аар хувцасладаг бүсгүйчүүдийн сонголт байдаг.


4. Цагаан джинс
Цагаан джинсийг зуны улирлаар гоёхгүй хэзээ гоёх билээ. Бүх цаг үеийн хоцрогдошгүй загвар бол цагаан джинс. Богино цамц, майк гээд бүх хувцас зохино.


5. Цацагтай цүнх
2015 оны зуны цүнхний тренд арьсан бөгөөд цацагтай байх бөгөөд, энэ тренд нь 1970-аад оноос гаралтай юм.
