solongonews
ХКН байгуулагдсаны 100 жилийн онолын судалгааны хурал Кени улсад болов
2021-06-18 09:32
ХКН байгуулагдсаны 100 жилийн онолын судалгааны хурал Кени улсад болов.

Кени улсын Найроби их сургуулийн Улс төрийн тэнхимээс зохион байгуулсан “Хятадын коммунист нам байгуулагдсан 100 жил: Засаглал ба туршлага” сэдэвтэй онолын семинар энэ сарын 16-ны өдөр тус сургууль дээр болж, хуралд оролцогчид ХКН-ын засаглалын үзэл баримтлал ба Хятадын хөгжлийн туршлагын талаар гүнзгий солилцоо хийв.

Хурал нь оффлайн болон онлайн аргыг хослуулан зохиогдсон бөгөөд Кени улсын Гадаад хэргийн яам, оюуны сан, их дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Хятад улсаас Кени улсад суугаа элчин сайд Жөү Пинжянь хурлын үеэр хэлэхдээ:

- Хятадын онцлогтой социализмын үндсэн шинж чанар бол Хятадын Коммунист намын удирдлага юм. Хятадын хөгжил, засаглалыг ойлгохын тулд Хятадын түүхийг зөвөөр таньж,  ХКН-ын талаар зөв үзэл бодолтой байх ёстой гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл