solongonews
RCEP-ийн батлах үйл явцыг эхлүүлэв
2021-01-15 10:07
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 01-р сарын 14-ний өдөр Бээжинд дараах мэдэгдлийг хийв.

  - Хятадын тал "Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншийн харилцааны хэлэлцээр" (RCEP)-т гарын үсэг зурсны дараа одоо үйл явцын хамгийн сүүлийн үеийн ахицыг биелүүлж байна. 2020 оны 12-р сараас Хятадын тал RCEP-ийн хэлэлцээрийн дотоод дахь батлах үйл явцыг нэгэнт эхлүүлж, одоо урагштай ахиж байна гэж хэллээ.

2020 оны 11-р сард "Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншийн харилцааны хэлэлцээр" (RCEP)-т албан ёсоор гарын үсэг зурав. Тус хэлэлцээрт гарын үсэг зурсан нь дэлхий дээр хүн амын тоогоор хамгийн олон, гишүүдийн бүтэц хамгийн баялаг, хөгжлийн нөөц хүчээр хамгийн их болох зүүн Азийн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт амжилттай эхэлснийг харуулсан байна. Хятадын гаалийн бүртгэлийн дагуу 2020 онд Хятад улс "Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншийн харилцааны хэлэлцээр" (RCEP)-ийн бусад 14 гишүүн оронтой хийсэн импорт, экспорт 10 триллион 200 тэрбум юаньд хүрсэн байна. Улмаар өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар нэмэгдэж, Хятадын мөн адил хугацаан дахь гадаад худалдааны ерөнхий өсөлтийн хурдаас 1.6 нэгж илүү байж, Хятадын импорт, экспортын ерөнхий хэмжээний 31.7 хувийг эзэлсэн байна гэж мэдэгдлээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл