Жил болгон зохиогддог 11-р сарын 11-ний Хятадын цахим худалдааны баяр саяхан нээгдсэн юм. Энэ оны "11-р сарын 11-ний Хятадын цахим худалдааны баяр"-ын худалдаа борлуулалтын хэрэглээний хүчин дахин шинэ амжилт тогтоолоо. 3С гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, моода гэр ахуйн хэрэгсэл зэргээр хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татсан төдийгүй эрүүл мэндийн хэрэглээ хурдтай нэмэгдэж, шянь суурины захуудын хэрэглээний чадавх ч улам бүр нэмэгдсэн байна. Хятад улс цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, тогтоон барих үйл ажиллагаа хэвийн болж, шинэ хэрэглээ хурдтай өсөн нэмэгдсэн нь зах зээлийн сэргэлтэд илүү эерэг хүчин сэлбэж, эдийн засгийн өсөлтийн хурдасгуур болж байна хэмээн шинжээчид онцолжээ.
Цахим худалдааны платформын борлуулалтын тоо баримтаас харахад 3C гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, моода гэр ахуйн хэрэгсэл зэрэг нь мөн хэрэглэгчдийн тэргүүн сонголт байсаар байна. Tmall платформ нээгдсэн нэг минутын дараа, ECOVACS, Pechoin зэрэг дотоодын брэндүүдийн борлуулалт 100 саяас давжээ. Suning худалдааны хувцас хатаагч төхөөрөмжийн борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 дахин, ухаалаг суултуурын борлуулалт бараг 7 дахин, буйдангийн борлуулалт гэхэд 5 дахин өссөн байна.
Эрүүл мэндийн хэрэглээ мэдэгдэм өсөх хандлага харагдаж байна. JD худалдааны платформын эм эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн эхний өдрийн наймаа тохиролцсон хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс бараг хоёр дахин нэмэгдэж, эрүүл мэндийн бүтээгдэхүүний наймаа тохиролцсон хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 200 хувь, шим тэжээлт эрүүл мэндийн бүтээгдэхүүний борлуулалтын эхний өдрийн наймаа тохиролцсон хэмжээ 200 хувиас давсан байна. 11-р сарын 01-ний бүтэн өдрийн турш, Suning худалдааны олон хэрэгцээт хөргөгчний борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 133 хувиар,аяга таваг ариутгагчийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 543 хувиар өссөн байна.
