solongonews
Бү Шяолинь: - Ард иргэдэд аз жаргал, аюулгүй амьдралыг эдлүүлнэ
2019-01-27 21:16
Нэгдүгээр сарын 27-ны өдөр ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь Шилийнгол аймаг болон Баяннуур хотын төлөөлөгчдийн багийн хуралд оролцож, санал бодлыг нь сонсож, үг хэлсэн байна.

Тэрээр: - Хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн хангалтын бүтцийг шилдэг болгож, өвөрмөц онцлогтой хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулж, шилдэг чанартай хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүнийг боловсруулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр нөлөөг бий болгоно. Хөдөө орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, орон нутгийн байгаль орчныг сайжруулж, нийтийн ариун цэврийн асуудал, хог хаягдал, бохир усны асуудлыг шийдэж, орон нутгийн ард иргэдэд өөрчлөлтийн хөгжлийн үр дүнг хүртээж, ард түмэнд аз жаргалтай, аюулгүй, сайн сайхан орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл