solongonews
Хятадын дижитал эдийн засгийн хэмжээ 35 триллион 800 тэрбум юаньд хүрэв
2020-11-24 20:29
”Хятадын интернэт сүлжээний хөгжлийн тайлан 2020”-ын тоо баримтын дагуу 2019 онд Хятадын дижитал эдийн засгийн хэмжээ 35 триллион 800 тэрбум юаньд хүрчээ.

   ДНБ-ний 36.2 хувийг эзэлж, Хятадын дижитал эдийн засгийн нийт хэмжээ болон өсөлтийн хурд дэлхийн тэргүүн эгнээнд орсон байна.

   11-р сарын 23-нд дээрх тайланг "Дэлхийн интернэт сүлжээний бага хурал буюу интернэт сүлжээний хөгжлийн форум-2020 " дээр нийтэлсэн байна.

     "Хятадын интернэт сүлжээний хөгжлийн тайлан 2020"-д: Он гарснаас хойш шинэ коронавирусийн уушгины халдвар дэлхийн нийтийн хэмжээнд өргөн тархаж, дэлхийн эдийн засаг, нийгэмд маш том дайралт авчирсан. Интернэт сүлжээний чухал чанар улам товойм болж, дижитал эдийн засаг нь халдварын нөлөөг сааруулах, эдийн засгийн системийг дахин бүрдүүлэх болон засаглалын чадавхыг дээшлүүлэх чухал хүч болсон байна. Ажил үйлдвэрлэлээ сэргээх, эдийн засгийн сэргэлт, нийгмийн эргэлтийн явцад интернэт сүлжээ чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэж тэмдэглэжээ.

    Он гарснаас хойш интернэтээр юм захиалан авах, интернэт боловсрол, интернэт зугаа цэнгэл, зайнаас ажиллах зэрэг интернэтийн хэрэгцээ шаардлага хурдтай нэмэгдэж, үйлчилгээний салбарын дижитал түвшин хурдтай дээшилсэн байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл