solongonews
Үсэглэлийн баяраа тэмдэглэлээ
2017-06-04 22:14
Кирил бичгийн анхны ангийн сурагчид 6-р сарын 04-ний өдөр Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий Консулын газарт “Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэлээ.

        Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг дэмжин Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэгээс хамтран 2016 оны 10-р сард Хөххотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд монгол хэлний сургалт явуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд анх 6-11 насны найман хүүхэд хамруулснаас хоёр сурагч нь өдгөө Монгол Улсдаа нэгдүгээр ангидаа элсэн амжилттай суралцаж байна. Хичээлийг  Монгол Улсын иргэн Э.Гантуяа долоо хоног тутамд хоёр удаа амралтын өдрөөр үнэ төлбөргүй хичээллүүлж багшилсан юм. Энэхүү ажлыг цаашид уламжлал болгон үргэлжлүүлэх бөгөөд дараагийн хичээлээ 9-р сард эхлүүлэх юм байна.

                                                                                                 Э.ҮРЖИНХАНД

 

 

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл