2022 оны Санхүүгийн гудамжны форумын жил тутмын ээлжит хурал энэ сарын 21-ний өдөр Бээжинд эхлэв.
Хятадын Ардын банкны ерөнхийлөгч И Ган "Он гарснаас хойш валютын тогтвортой бодлогыг цаг тухайд нь эрчимжүүлснээр макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжээд зогсохгүй үнийн өсөлтийг ерөнхийдөө тогтоон барьсан байна. Хятадын Ардын банк "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариаланч", бичил жижиг аж ахуйн нэгж, хувийн хэвшил зэрэг салбарын санхүүгийн үйлчилгээг үргэлжлүүлэн дэмжинэ" гэж мэдэгджээ.
Хятадын Ардын банкны дарга, Хятадын банк, даатгалын хяналт удирдлагын хорооны дарга Гүө Шүчин хэлэхдээ "Олон шат давхаргын, олон тулгуурт тэтгэврийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх нь нийгмийн хангамжийг сайжруулах чухал арга хэмжээ юм. Энэ чиглэлээр олон талын зохицуулалт хийсний дүнд тэтгэврийн чанартай даатгалын бүтээгдэхүүн хурдацтай нэмэгдэж, иргэдэд зориулагдсан тэтгэврийн нөөц 5 их наяд гаруй юаньд хүрсэн" гэжээ.
Хятадын Ардын Банкны дэд дарга, Төрийн Валютын Газрын дарга Пань Гүншэн хэлэхдээ “Хятадын гадаад валютын зах зээлийн тогтвортой чанар тасралтгүй эрчимжиж, юанийн хөрөнгийн аюулаас зайлсхийх шинж чанар улам бүр ил болж байна. Бид цаашид хөгжил, аюулгүй байдлыг нэгдэлтэй төлөвлөж, шинэ хөгжлийн загвартай зохицсон гадаад валютын удирдах тогтолцоо болон гадаад валютын зах зээлийн тогтвортой ажиллагаа болон үндэсний эдийн засаг, банк санхүүгийн аюулгүй байдлыг бүх хүчнээр хангана” гэв.
