Ливи улсад хөрөнгө оруулалттай Японы Хитачи компани цахилгаан станц байгуулах төсөл авсан боловч Хятадын бүтээгдэхүүнийг ашиглана гэсэн санал хагасаас дээш хувийг эзэлсэн байна.
Шотланд улсад өнгөрсөн жилийн наймдугаар сараас эхлэн Засгийн газраас нь шинээр төрсөн хүүхэд нэг бүрт “Нялх хүүхдийн хайрцаг” өгсөн бөгөөд энэ хайрцагт нь хүүхдийн унтах уут, хантааз, малгай зэрэг 29 төрлийн хэрэглээний эд зүйлс байдаг. Үүний 18 төрлийг нь Хятадад үйлдвэрлэжээ.
- XXI зуунаас хойш “Хятадад үйлдвэрлэв” нь хурдтай хөгжиж ирлээ гэж Америкийн Массачусетийн технологийн институтын автоматаар таних төвийн үүсгэн байгуулагч Кевин Эштон хэллээ.
2017 оны 12-р сарын 18-наас 20-ны хооронд хуралдсан Төвийн эдийн засгийн хурлаас төлөвлөсөн чухал нэг ажил нь Хятадын хөгжлийн хурдыг чанарын хөгжил болгон хувируулна гэсэн байна. Өнөөгийн байдлаар дэлхий дахин мөн “Хятадад үйлдвэрлэв”-т анхаарлаа хандуулж байгаа бөгөөд зөвхөн “Хямд үнэ”-д биш, харин “Гоё хэрэглээ”-нд нь байдаг.
Хятадад үйлдвэрлэсэн бараа гоё
Сүүлийн өдрүүдэд Шри Ланка улсын хоёр иргэн олны анхааралд өртөөд байна.
Нэгдүгээр сарын 21-ний өдөр Юньнаниас Шри Ланка хүрэх нисэх онгоцны бараа ачдаг албанд Шри Ланка улсын хоёр оюутан Шюй Юань Шяоми нэрэмжит телевизор ачих баримт бичиг бүрдүүлж байсан бөгөөд телевизорын хайрцаг дээр “Шинэ улсын бараа” гэсэн тамга тэмдэгтэй байв. 55 инчийн телевизор хоёр томоохон ачааны хэртэй том овортой аж. Тэрээр хоёр хоногийн өмнө нисэх онгоцны буудал болон гаалийн газраас лавласны эцэст “Телевизор ачиж болно” гэсэн хариултыг авсны дүнд сая энэхүү телевизорыг интернэтээс захиалан авч ачиж байгаа нь энэ юм.
Шюй Юань улсдаа буцсаны дараа тус телевизорт сэтгэл ханамжтай байгаа бөгөөд “Тавдугаар сард энэ телевизорын 65 инчийг дахин захиална” гэж ярьж байлаа.
Өнөөдөр “Хятадад үйлдвэрлэв” нь урьд нь буй болсон муу нэр нөлөөгөө тайлж, дэвшилтэт мэргэжил, чанараараа дэлхийн хэрэглэгчдийн анхаарлыг татсан байна.
Одоогоос хоёр жилийн өмнө Хятадын иргэд Японд очиж Ариун цэврийн суултуур булаалдаж байсан бол өнөөдөр гадаадын хэрэглэгчид Хятад улсад ирж тус барааг булаацалддаг болжээ.
Сүүлийн өдрүүдэд Гүйжөү мужийн нэгэн компаний үйлдвэрлэсэн “Ариун цэврийн суултуур” нь цахим худалдаагаар дамжин гадаад хэрэглэгчдийн анхааралд хүрч, Америк, Англи, Герман, Итали, Франц зэрэг улсуудад зарагдсан бөгөөд Америкийн NBC телевизийн “Өнөөдрийн шоу” нэвтрүүлгээр цацагдсан байна.
Гагцхүү Хятадын ариун цэврийн суултуур биш, хүүхдийн хэрэглэдэг живх ч мөн гадаадын хэрэглэгчдийн анхааралд хүрчээ.
Саяхан Америкийн иргэн Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн живхийг хэрэглэсэн сэтгэгдлээ хуваалцсан видео бичлэг интернэтээр цацагдаж халуурал болсон юм. Түүнчлэн “Хятадад үйлдвэрлэв”-д дургүй байсан бол амьдралынхаа нэгэн хэсэг болгочихсон байна гэж танилцууллаа.
Гадаадад өргөн хэмжээгээр хэрэглэгдэж байгаа “Хятадад үйлдвэрлэв” олон төрөл байдаг. Үүнд хурдны төмөр зам, цөмийн цахилгаан, нисэх онгоц, ачдаг пуужин зэрэг тоног төхөөрөмж нь гадаадынхны анхаарлыг татаж байна.
Нэгдүгээр сарын 16-ны өдөр Чан Жэн III Хөхөгчин нэрэмжит ачдаг пуужингаар Беларусь мэдээллийн дагуул I-ийг Шичан дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөлөө. Хятадын Сансрын техникийн группийн хариуцлагатай албаны хүн:
- Тус хөөргөлт нь Хятадын дагуулын бүтэн экспорт бөгөөд анх удаа Европын зах зээлд гарсныг харуулав. Мөн Хятадын сансрын хөгжил дэлхийн зах зээлд гарсныг харууллаа гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын цөмийн цахилгаан өргөнөөр хөгжсөн бөгөөд “Нэрийн хуудас” болоод байна. Нэгдүгээр сарын 28-ны өдөр “Хуа лүн I” нэрэмжит цөмийн цахилгааны төхөөрөмжийг Фүжянь мужид угсарч дууслаа. Үүний хамт Пакистаны Карачид “Хуа лун I” нэрэмжит цөмийн цахилгаан станцын барилга эхлэх ажил дуусах шатандаа орсон байна. Энэ нь Пакистаны хамгийн том цөмийн цахиалгаан станц бөгөөд 2020 онд ашиглалтад орно. Нэг жилд 18 тэрбум хэмийн цахилгаанаар хангаж, тус улсын 3/1 хувийн цахилгааныг хангах хүчин чадалтай болно.
Хятадын өөрийн өмчөөр бүтээсэн гуравдугаар үеийн цөмийн цахилгааны мэргэжлээр бүтээгдсэн “Хуа лун I” нэрэмжит цөмийн цахилгааны төхөөрөмж нь аюулгүй байдлын өндөр баталгаатай байдаг. Энэхүү давуу талаараа Аргентин, Англи зэрэг олон улс орнуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Чанарын хөгжил нь улсаа хөгжүүлэх арга зам бөгөөд улсаа хүчирхэгжүүлэх бодлого юм. Өнөөгийн байдлаар “Хятадад үйлдвэрлэв” нь дэвшилтэт мэргэжил, өндөр үйлдвэрлэл, өндөр чанараар дэлхийн анхаарлын төвд хүрчээ.
Хятадад үйлдвэрлэв нь “Хятадын зүрх”-д түшиглэв
Улсын статистикийн хорооноос саяхан нийтэлсэн “2016 оны бүх улсын шинжлэх ухаан техникийн салбарт оруулсан хөрөнгийн бүртгэлийн тайлан”-д 2016 онд Хятад улс судалгааны салбарт нийт 1567.67 тэрбум юаньд хүрч, 2015 оныхоос 10.6 хувиар нэмэгдсэн. Үүнд бүх салбарын аж ахуйн нэгжийн зарлага 1214.4 тэрбум юань байж, энэ нь 2015 оныхоос 11.6 хувиар нэмэгдсэн ба Хятадын судалгааны салбарын нийт зардлын 77.5 хувийг эзэлсэн байна.
- Сүүлийн жилүүдэд Хятадын аж ахуйн нэгжийн инновацийн чадавхи тасралтгүй дээшилж, дэлхийн 2500 аж ахуйн нэгжийн дунд Хятадын судалгааны салбарт оруулсан хөрөнгийн хэмжээ гуравдугаарт жагсаж байна гэж Төрийн Зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн Үйлдвэр, эдийн засгийн судалгааны газрын дарга Жао Чанвэнь хэллээ. Хуавэй, Gree, Haier зэрэг Хятадын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлийн индэрт гарсан бөгөөд Хятадын дүр төрхийг төлөөлж байдаг. Энэ нь тэдний судалгаанд оруулсан хөрөнгийн хэмжээтэй нягт харьцаатай байдаг.
Дэлхийн ухаалаг гар утасны салбарт Хуавэй гар утас нь судалгааны явцад цөм болох мэргэжлийг эзэмшиж чадсан байна.
Хятадын гар утасны аж үйлдвэрийн хөгжилд “Сүлд сүнс дутагдаж байна” гэсэн яриа хэлэлцээр болж байдаг. Гэвч Мобайл чипийн салбарт Qualcomm, MediaTek, Samsung зэрэг цөөн тооны компаниуд энэхүү мэргэжлийг эзэмшсэн байдаг. Гэвч 2004 оноос эхлэн Хуавэй гар утасны чип судлан бүтээх ажлаа эхлүүлж, 10 гаруй жилийн судалгаагаар Хасирир Кирин гар утасны чипийг судлан бүтээжээ. 2017 онд Хуавэй шинэ үеийн Кирин 970 чип бүтээсэн нь ухаалаг технологийн цаг эринийг нээж, Хуавэйн бүтээсэн чип нь даган хөгжиж байсан бол дагуулан хөгжих тал руугаа хувирчээ.
Экологийн цэвэр, байгаль орчноо хамгаалах нь дэлхийн үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд байгаль орчноо хамгаалахаар хөгжлийн чиг хандлага болгож, техник мэргэжлийн салбарт дэлхийн анхаарлыг татаж байна.
Сүүлийн өдрүүдэд Gree цахилгаан хэрэгсэл болон Америкийн Аризона мужийн Феникс Дэлхийн худалдааны төвтэй гэрээ байгуулж, тус төвийн бүх агааржуулагч нь Gree нэрэмжит агааржуулагчийг хэрэглэхээр тохиров. “Gree нь шинэ эрчим хүч болон агааржуулагчийг уялдуулан хөгжүүлэх арга замыг сайн эрэлхийлсэн нь Феникс Дэлхийн худалдааны төвийн экологийн цэвэр, байгаль орчноо хамгаалах санаачилгатай санаа нийлжээ. Иймд бид Gree брэндийг сонголоо гэж Феникс Дэлхийн худалдааны төвийн гүйцэтгэх захирал Маршалл Старр хэлэв.
Gree агааржуулагч хэрэглэснээр Феникс Дэлхийн худалдааны төв гадагшлуулж буй нүүрстөрөгчийн давхар ислийг 8600 тонн, хүхрийн давхар исэл 72 тонн, нитрит 33 тонн, тоос шохойг 56 тонноор багасгах болно.
“Хятадад үйлдвэрлэв”ийн инновацийн чадавхийг дээшлүүлэхийн тулд “Хятадад үйлдвэрлэв 2025” төлөвлөлтөд тодорхойлсноор инновацийн төлөвлөлтийн салбарт ногоон, ухаалаг, хамтын ажллагаагаар гол онцлог болгосон. Haier брэнд нь судалгааны явцад нээлттэй болон хамтын ажиллагааны инновацийн үзэл бодлын дагуу ажиллаж, дэлхийг өөрийн судалгааны чиг хандлагадаа оруулжээ.
Сүүлийн өдрүүдэд Haier Silicon Valley инновацийн төв албан ёсоор байгуулагдаж, энэ нь Шанхай, Израилийн инновацийн төвийн дараа нээгдсэн дэлхийд нээлттэй инновацийн эко бүтээгдэхүүний шинэ оргил болсон байна.
“Инновацийн төв нь хамгийн шинэ санаа оноо, мэргэжил болон нөөц баялгийг Хайерын судалгаанд ашиглаж, хэрэглэгчид чанартай бүтээлийг бүтээж өгч байна гэж Хайер гэрийн цахилгаан хэрэгслийн группийн дэд захирал, судалгааны төвийн ерөнхий захирал Ван Хуа хэллээ. Хайер Silicon Valley инновацийн төв нь тухайн нутгийн судалгааны байгууллага, их сургууль, зохион бүтээх компани зэргийн шинэ мэргэжлийн мэдээлэлд анхаарлаа хандуулах нь Хайерыг тухайн нутгийн инновацийн нөөц баялгийг өндөр үр өгөөжтэйгээр ашиглуулж, өөрийнх нь судалгааны системийг сайжруулах, мэргэжлийн дэвшил болон бүтээгдэхүүний хоцрогдлоос сэргийлж чадахуйц болгоно.
Өнөөгийн байдлаар Хятадын эдийн засгийн хөгжил нь өндөр хурдтай хөгжлөөс өндөр чанартай хөгжил рүү шилжих үе шат байгаа юм.
- Өндөр чанартай хөгжлийн үе шатанд өндөр чанартай хангалтын систем шаардагдана. Өндөр чанартай хангалтын системийг сайжруулах нь өндөр мэргэжил шаардах болно гэж Төрийн Зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн дэд эрхлэгч Ван Имин хэллээ.
“Хятадад үйлдвэрлэв” нь нарийн ажилд суурилдаг
Дэлхийн барилгын түүхэнд тэнгис дамнасан хамгийн урт гүүр болон Ган-Жү-Ао /Хонконг-Жүхай-Макао/ гүүрний барилга 02-р сарын 06-ны өдөр дуусч хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болжээ. Гуань Янь-Ань бол тус гүүрний барилгын нэгэн ажилтан бөгөөд түүхийн гараар дамжин чангаруулсан шургын тоо хэдэн арван мянгаас давж, энэ дундаа нэг ч удаа алдаа гаргасангүй.
Сурагч байснаа мэргэжлийн техникч болсон тэрээр дунд сургууль төгссөн оюутнуудад багшлах хэмжээний чадвартай мэргэжилтэн болжээ. Шавь нартаа “Дахин дахин шалгаарай” гэдэг үгийг байнга давтдаг гэнэ. Түүний нэгэн шавь:
- Нэг шурга чангалж дууссаны дараа гурван удаа шалгадаг гэж хэлж байлаа.
Өөртөө чанга шаардлага тавьдаг бас нэгэн баг бол тэнгисийн шавар малтдаг Азийн хамгийн том онгоц “Тяньхао нэрэмжит” онгоц бүтээх баг юм. 1600 тонн хүнд болд жяаз онгоцны биет угсрагдаж, тус угсралтын ажлын алдаа зөрөөг 13 мм-ийн дотор байлгах хэрэгтэй байдаг. Болд жяазын угсран суулгах хамгийн сайн цагийг сонгохын тулд ажилтны баг 24 цагийн турш болд хавтангийн хувиралт өөрчлөлтийг ажиглан шинжиж байдаг.
Мянган жилийн чанартай бүтээлийг бүтээхэд хатгамал хатгах адил нарийн ажил зориулагддаг. Хятадын чанар нь цөм болох мэргэжлийн судалгаа ба түүнийг давах эрч зориг хэрэгтэй бөгөөд мянга мянган ажилтан болон тэдний цөхрөлтгүй ажиллах эрч хүч, зориг хэрэгтэй.
Ажилчны оюун ухаан нь ажлаа дээдлэх, нарийн нямбай, анхааралтай, инновацийн оюун ухаан болно. Сүүлийн жилүүдэд Хятад улс гар урлал сайтай ажилтан бэлтгэхэд анхаарлаа хандуулж байна. 2016 онд ажилчны оюун ухааныг Засгийн газрын ажлын тайланд бичсэн бөгөөд 2017 оны Засгийн газрын ажлын тайланд “Чанарын сүлд сүнс нь гар урлалын ажилчдад байдаг” гэж тодорхойлжээ. ХКН-ын XIX хурлын тайланд Мэдлэг, ур чадвар, шинэчлэлийн хөдөлмөрчдийн багийг байгуулж, хөдөлмөрийн оюун ухаан болон ажилтнуудын оюун ухааныг идэвхжүүлэн хөдөлмөр өнгө гэрэлтэй гэдэг нийгмийн хэв загвар болон ур чадвар, ажлаа дээдлэх хэв загварыг буй болгох хэрэгтэй гэж дурдсан байна.
Том гүрний гар урлаач дэлхийн анхааралд хүрч байна. 2017 оны 10-р сарын 19-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Абу Дабид дэлхийн мэргэжлийн уралдаан 44 дэх удаа зохиогдож амжилттай өндөрлөсөн юм. Энэхүү уралдаанаар Хятадын 52 оролцогч 47 төрлийн уралдаанд оролцож, 15 алт, 7 мөнгө, 8 хүрэл медаль болон 12 шилдэг шагнал авч, Хятадын тус уралдаанд оролцсоноос хойш хамгийн сайн үр дүнд хүрчээ.
Өнөөдрийн Хятад улс яагаад гар урлалын оюун ухааныг улам хүндэлдэг болж байна вэ? Үүний тухай Ляонин мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэд дарга Лян Чидүн:
- Хятад улсын өнөөгийн байдал бол эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн үе шатандаа байгаа бөгөөд “Хятадад үйлдвэрлэв” нь дэхийн зах зээлд гарах хэрэгтэй байдаг. Мөн Хятадын брэнд, мэргэжил, стандарт, чанарын талаар олон улсын хэмжээнд давуу талыг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Үүнд мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй бөгөөд “Орчин үеийн гар урлаач” хүмүүжүүлэн бэлтгэх нь хамгийн чухал юм гэж хэллээ.
Төрийн Зөвлөлийн зөвлөхийн албаны онц урьсан судлаач Яао Жинюань:
- Гар урлаачийн оюун ухааныг эрчимжүүлэн дэмжих нь бүхий л үндэстний үндсэн хэв чанарыг дээшлүүлэхтэй холбоотой. Ажил мэргэжилдээ нарийн нямбай хандах нь үйлдвэрийн үе шат бүр, мөн хяналт шалгалтын үе шатны ажилтан нэг бүртэй холбоотой. Хөдөлмөрлөх хандлага, чанарын болон үйлчилгээний ойлголт, ажлын ёс зүйтэй байлгаж чадвал сая чанарыг дээшлүүлж чадна гэж хэлсэн байна.
