
Энэ үеэр интернэт видео кино телевизийн болон VR+кино телевизийн жил бүрийн чуулга уулзалтууд болохын зэрэгцээ Бээжин хотын Ү Кэсүн биеийн тамир спортын ордонд шагнал гардуулах ёслол болох юм.
"VR+кино телевиз" жил бүрийн чуулга уулзалт бол энэ оны Бээжингийн Олон улсын богино хэмжээний кино наадмын чухал үйл ажиллагааны нэг. Интернэт видео телевиз болон VR-г уялдуулсан бүтээлүүд гаргах, борлуулах мөн бусад холбогдох бүтээгдэхүүнийг голчлон дэлгэн үзүүлэх юм байна. Энэ оны үйл ажиллагаанд урлагийн ажилтан, кино телевизийн одууд, салбарын мэргэжилтэн, кино үзэгчид болон тэмцээнд оролцогчид гэх зэрэг нийт 2000 гаруй хүн оролцох бөгөөд 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүх үйл явцыг мэдээлнэ. Тус арга хэмжээ 12-р сарын 18-ны өдөр Бээжин хотын Ү Кэсүн биеийн тамир спортын ордонд болно.
