
Дэлхийн интернетийн их хурлын чухал нэгэн агуулга бол “Интернетийн гэрэл” үзэсгэлэн байлаа. Энэ онд дэлхийн 400 гаруй аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцож технологийн шинэ бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлжээ.
Хятадын цахилгаан холбооны үзэсгэлэнгийн хэсэгт хоёр дэлгэц харагдана. Нэг дэлгэцэн дээр Өмнөд Африкийн тухай мэдээлэл гарч, нөгөө дэлгэцэн дээр Вэнь Жөү хотын тухай мэдээлэл цацагдана. Тухайн ажилтан гарч буй энэ хоёр мэдээллийн тухай тайлбарлана.
Өмнөд Африкт амьдарч буй Хятадын харьяат Ли Шюе-ний өрхийн бүртгэл нь Вэнь Жөү хотын Өү Хай дүүрэгт байгаа бөгөөд ноднин жил тэрээр Лү Чэн хотоос шинэ байр авч, өрхийн бүртгэлээ шилжүүлэх ажилтай байжээ.
Ли Шюе “Интернет дээрх Вэнь Жөүгийн цагдаа” сайтаар дамжуулан ийм асуулт тавилаа. Тэрээр “Би энэхүү асуудалд чиглэсэн үйлчилгээг Өмнөд Африкаас шууд авч болох уу” хэмээн асуухад ажилтан “болно” хэмээн хариулт өглөө.
Ингээд тэд интернетээр холбогдон өрх амын бүртгэлээ шилжүүлэх ажлыг хийсэн байна. Энэ нь Хятадын цахилгаан холбооны гадаад дахь сүлжээ болон хамгийн шинэ том дата ашиглан гүйцэтгэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр, иймэрхүү үйлчилгээний шийдлүүдийг олон танилцуулсан бөгөөд энэ нь иргэдийн тал бүрийн асуудлуудыг шийдвэрлэх юм.
Саяхан Жэжян мужийн “Хамгийн олондоо нэг удаа зорчих” үйлчилгээний туршлагыг улсын хэмжээнд сурталчилж эхэлсэн байна. Үйлчилгээний явцыг багасгах ажлын дунд тамга тэмдэг дарах нь чухал явц байдаг.
Үзэсгэлэнгийн үеэр нэгэн технологийн бүтээгдэхүүн нь тамга тэмдэг дарах асуудлыг судлан ажиллаж байна. Энэ нь “E тамга дарах эрдэнэ” хэмээгдсэн цахим хуудаснаа тамга тэмдэг дардаг технологи бөгөөд олон өдөр хоногийн туршид биелүүлдэг ажлыг хэдэн минутад хэдэн алхмаар компьютер болон гар утсаар дамжуулан гүйцэтгэж чадах болжээ.
Саяхан Жэжян мужийн Бүтээн байгуулалтын тэнхимээс тус програмыг ашиглалтад оруулсан бөгөөд интернетээр дамжуулан тамга тэмдэг дардаг болжээ. Жэжян мужийн Тун Лү Аж үйлдвэр худалдааны товчоо нь тус програмыг ашигласнаар аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийн бүх явцыг цаасаар бус, интернет дээр гүйцэтгэх болжээ.
