Энэ сарын 12-нд Хятадын Соёл, Аялал Жуулчлалын Яамнаас гаргасан статистик мэдээллээс харахад, энэ оны нэгдүгээр улиралд, хөдөө орон нутгийн аялал жуулчлалын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 77.1 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч 02-р улиралд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын байдал эрс сайжирч, өмнөх сараас 148.8 хувиар өссөн бөгөөд 07-үүс 08-р сард хөдөө орон нутагт жуулчилсан жуулчдын тоо, нийт орлого өнгөрсөн оны мөн үеийн 90 гаруй хувьтай тэнцэж, уг салбарт ажил эрхэлсэн хүний тоо үндсэндээ өнгөрсөн оны мөн үеийн түвшинд хүрсэн байна. Дүүрэг, хөдөө орон нутгаар аялах нь шинэ нөхцөл байдалд хүмүүсийн тэргүүлэх сонголт болжээ.
Статистикийн мэдээгээр, энэ оны 01-ээс 08-р саруудад үндэсний хэмжээнд хөдөө орон нутагт давхацсан тоогоор нийт 1 тэрбум 207 сая жуулчин хүлээн авсан бол нийт орлого 592,5 тэрбум юаньд хүрч, хөдөө орон нутгийн аялал жуулчлал эрхэлсэн хүний тоо 10,61 саяд хүрчээ.
