Гурван орны "Цайны зам"-ын олон улсын аялал жуулчлалын холбооны зохион байгуулсан гурван орны аялал жуулчлалын салбар, аж ахуйн нэгжийн 50 гаруй зүтгэлтнүүд цайны замын эхлэл газар Хятадын Фүжянь мужийн Шя Мэйцүнь тосгоноос гараа авч, зам дагуух Жянсу, Хүбэй зэрэг цайны замын жижиг сууринг дайран, цайны замын нутгуудаар аялж, цайны замын эхлэл газартай танилцсан бөгөөд аялал жуулчлалын хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ.
"Цайны зам"-ын олон улсын аялал жуулчлалын холбоог байгуулснаас хойш өнөөг хүртэл "Цайны зам-аялал айлчлал", "Цайны зам-танин мэдэхүйн аялал" зэрэг сурталчилгааны арга хэмжээг зохиож, "Цайны зам"-ын олон улсын аялал жуулчлалын холбооны тэмдгийн зураг төслийг боловсруулсан бөгөөд уг аяллын нээлтийн арга хэмжээг гадаадын хэвлэл мэдээллээр албан ёсоор нийтэлжээ.
Уг арга хэмжээнд, Хятадын Фүжянь, Жянсу, Хүнань, Хүбэй, Хэбэй, Шаньши ӨМӨЗО, Монгол улсын Улаанбаатар хот, Оросын Ар Байгалийн хязгаар нутаг, Буриадын бүгд найрамдах улс, Эрхүү мужууд хамтын ажиллагааны тунхагт гарын үсэг зурсан байна.
