
Тэрээр хэлэхдээ, XIX хурал бол нам болон улсын ажил хэргийн урагшлах чиг хандлагыг тодорхойлж, намаа бүх улсын ард түмэнтэй санаа нэгдэн хамтаар хөгжиж, шинэ цаг үед Хятадын онцлогтой социализмын байгууллыг хөгжүүлэх болон баримтлах улс төрийн тунхаг болон үйл ажиллагааны хөтөлбөр болно.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Гүйжөү муж төрийн бодлогын дагуу бүх салбарт хичээн ажиллаж, өндөр амжилтад хүрчээ. Энэ нь XVIII хурлаас хойш Намын төв хорооны бодлого, ажлын төлөвлөлт нь зөв гэдгийг харуулжээ.

Хятадын онцлогтой социализмын байгуулал нь шинэ үед орсон нь Хятадын хөгжлийн түүхэн байр суурийг харуулжээ. Бид шинэ цаг үеийн хөгжлийн шаардлагын дагуу хөгжлийн стратеги болон бодлого боловсруулж, бүх салбарын ажлаа эрчимтэй хийнэ. Бидний улсын нийгмийн гол зөрчлийн өөрчлөлт нь түүхэн чанартай өөрчлөлт бөгөөд нам болон улсын ажилд шинэ шаардлагыг буй болгожээ. Бид хөгжлийн шинэ санааны дагуу хөгжлийн тэнцвэргүй байдлыг шийдвэрлэж, ард түмний хэрэгцээ шаардлагыг хангаж, бүх талын хөгжлийг ахиулж, хамтын хөгжлийн бий болгоно гэжээ.
